Тавантолгойн IPO-г “автобусны картын баг” хийж чадах уу
2018-09-18

Монголчууд бид тун чиг амгалан хүмүүс юм. Баргийн юманд “…Болох л байлгүй дээ” гэсэн сэтгэлгээгээр ханддаг. Нэг талаар энэ их “биед амар” үзэл. Гэхдээ ингэж хандах, хандахгүй зүйл гэж байдгийг ялгах ёстой юм.  Болох л байлгүй дээ гээд орхиж боломгүй нэг асуудлыг энд хөндөх гэсэн юм. Монгол Улс хэдэн жилийн өмнө Оюутолгойн ордоо тавиад туучихсан гэж өнөөдөр хэн хүнгүй л ярьдаг.

 

 

Ерөнхий сайдаар ажил­лаж байсан хоёр хүн өнөөдөр Оюу­толгойн гэрээний улмаас эрүүгийн хэрэгт шалгуулж байна. Мон­голд ашиггүй гэрээ байгуулсан гэж үзээд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бололтой юм. Одоо бидэнд Тавантолгойн орд үлдээд байна. Хөдөлгөх үү, болих уу гэж олон жил ярьсан. Гадаад, дотоодын олон компани, хувь хүмүүсийн хараанд орсон орд л доо.

 

Тавантолгойн ордын нөөцийг хуучин блокын аргачлалаар 5.1 тэрбум байсан гэж тооцдог байв. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ордын нөөцийн хэмжээг нэгдсэн тайлангаар зургаан тэрбум тонн, нэ­мэлт хайгуулын дүнд 340 сая тонноор нэмэгдүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр шинэчлэн батлуулсан байна. Ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Жорк стандартаар 7.3 тэрбум байсан Тавантолгойн ордын нөөцийн хэмжээ нь 7.6-8 тэрбумын нөөцтэй дүйхээр болжээ. “Нөөц нэмэгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэ зах зээлд өсч, дэлхий нийтийн анхааралд хүргэлээ” гэж тус компаниас мэдэгдэж байна. лмаар Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компани эхлүүлээд байгаа.

 

“Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “…2018 оны жилийн эцсийн гүйцэт­гэлийн үр дүнгээр 1072 хувьцааг амь оруулна. Иргэн бүрт ногдол ашиг тараана. IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч тараана” гэж мэдээлж байна. Хэрвээ биелэх юм бол тун сайхан.

 

Гэхдээ яах бол гэдэг болгоомжлол олон хүнд байгааг энд дуулгая. Учир нь ганц хоёрхон сарын дараагаас Тавантолгойн IPO-г хийж, та бидэнд 1072 хувьцааны хишиг хувь тараагаад эхэлнэ гэдэг үнэхээр хүчир ажил шүү.

 

Ярихад амархан, хийхэд хэцүү. Ингэж эргэлзэх шалтгаан олон бий. Хамгийн эхний, хамгийн том шалтгаан нь энэ ажлыг гардан гүйцэтгэж байгаа залууст ийм хэмжээний чадамж бий юү гэдэг асуулт байгаа юм.  Тавантолгойн орд бол алаагүй баавгай, 1072 хувьцаа бол алаагүй баавгайн арьсны бидэнд оногдох хэмжээ шүү дээ. Тэгвэл баавгай алаад, бидэнд хувааж өгөх хүмүүсийн маань байдал нэг л биш байгаад байна. Яг үнэндээ өнөөдөр Тавантолгойн ордын IPO-г хийж, хувьцаа амь оруулах хүмүүс маань 2000-аад оны дунд үеэс хойш оюутны автобусны билетийн асуудал ярьж нийгэмд танигдсан залуус байгаа юм. “Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2001-2007 онд МОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөн­хийлөгч байсан Б.Ганхуяг ажиллаж байна.

 

Тус компанийн Захиргааны газрын захирлаар 2012-2014 онд МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайханыг томилсон байна. 2014 оны аравдугаар сарын 4-нөөс 2015 оны аравдугаар сарын 25-ны хооронд МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Батбаяр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн дэргэдэх “1072 мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг ха­риуц­сан ахлах мэргэ­жилтэн болсон байна. Уул уурхай, тэгээд эдийн засгийн ихээхэн мэдлэг тэдэнд хэрэгтэй. Гэтэл Б.Ганхуяг нь эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.  Х.Бат­сайхан нь   “Зохиомж” дээд сургуулийг олон улсын  сэтгүүлч мэргэжлээр төгссөн байх жишээтэй.

 

Ер нь МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эдийн засгийн боловсрол, мэдлэгтэй ганц хүн болох “Хас” Ч.Ганхуяг л “Эрдэнэс Тавантолгой”-д даргаар очиж тухалсангүй. Бусад нь ямар нэг байдлаар оролцдог мэдээлэл бий. МОХ-ны ерөнхий­лөгчөөр ажиллахад улс төр судлаач, эрх зүйч эсвэл олон улсын сэтгүүлч байж болно л доо. Тэнд оюутны нийгмийн асуудал, тэр дундаа оюутан бүрийг автобусаар зорчдог картаар хэл амгүй хангаад явчихвал болдог.

 

Оюутны автобусаар зорчих картын асуудлаар МОХ-ны ерөнхийлөгч Нийслэлийн нийтийн тээврийн газартай л овоо хэрүүл, хэл ам хийнэ. Бас их, дээд сургуулиудын Оюутны холбоодоо хянахгүй бол өөрсдөө тэрхүү картын мөнгөний өрөнд уначих гээд байдаг талтай. Өөр эрсдэл бараг үгүй.

 

Харин Тавантолгойн ордын  IPO-г хийх үүрэгтэй “Эрдэнэс Таван­толгой”-н удирдлагад ажиллана гэдэг хэцүү. Тиймээс МОХ-ны ерөнхийлөгч асангуудыг оюутны картын хэл ам шиг зүйлд өртчих вий гэж санаа зовох юм.

 

Нөгөөтэйгүүр эрхэм экс ерөнхийлөгч нарын алаагүй баавгайн арьс болох Тавантолгойн ордын 1072 хувьцааныхаа хишгийг ард түмэн хүлээ­сээр суугааг сануулъя.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
солиор:
Ганхуяг ч харин ч зоригтой ажлыг хийсэн шиг хийх хүсэлтэй, зорилготой залуу хүн байхад яах гэж төлбөртэй хүнийг урмыг хугалах гэж байгаа мэт хачин юм нийтлэдэг юм бэ муусайн хөлсний сэтгүүлч нэртэй гөлөгнүүд минь
2018-09-19
Баагий:
Чадаад өдий зэрэгт аваад ирсэн яг үр шимийг нь хүртэхийн өмнө юун чадах уу гээд балайраад байгаа гөлөг вэ. Өмнө нь ийм төвшинд авчирсан хүн байна уу
2018-09-18
зза да хэзээнээсэ эвлл пионэрууд хэцүү бхао.
2018-09-18
Ооо:
Хийе бүтээх гэсэн дэврүүн хүсэл зоригбгаад эхлүүлж бхад нэгнээ ингэж доош нь хийж болохгүй бүтэхгүй гэж бдаг энэ монголыг яалтай билээ. Харин ч оюутны төлөө хийсэн юмтай хэлэх үгтэй залуус Монголын төлөө хийж чадалгүй дээ амжилт хүсье залуусаа
2018-09-18
Бумбат ресорт:
Hiij chadaj baigaa negnee muulj baigaa humuus oorsdoo ene niigemd yu hiisen yumbee
2018-09-18
bi:
harinch tuhai uedee zov shiidel bsan chi hulai hiij bsniig harsan yum shig hun doromjlohoo bolioch
2018-09-18
Zochin:
Harin monchigrooroo yawaa zaluushdee hen oligaarhiin huuhed bish harinch ahudrga yosnii toloo temtsej sursan zaluus gej bodoj bn
2018-09-18
Zochin:
Harin monchigrooroo yawaa zaluushdee hen oligaarhiin huuhed bish harinch ahudrga yosnii toloo temtsej sursan zaluus gej bodoj bn
2018-09-18
Zochin:
Harin monchigrooroo yawaa zaluushdee hen oligaarhiin huuhed bish harinch ahudrga yosnii toloo temtsej sursan zaluus gej bodoj bn
2018-09-18
Болд:
Ганхуяг пиизка ноогдол ашиг тарааж ТТ -г дампууруулваа. Хөрөнгө оруулалт хийгээд ашигаа өсгөөд өгье гэвэл дор хаяж нэг хүнд 100,000 төгрөгийн ноогдол өгөх хэрэгтэй. Хоёрын хооронд 20.000 -30.000 төгрөг тарааж яахийн.
2018-09-18
Зочин:
Оюутны холбооны залуучууд хаана ч очсон даргын цүнх барьж бөгс долоож гүйдэггүй хөрвөх чадвартай залуучууд байдаг. Ганхуяг нь анх Эрдэнэс тавантолгойг төсөл байхаас орж ажилласан хүн.
2018-09-18
Enhee:
Tegeed jaahaan um hiih gesen negnee muulaad eheldeg muuhai mongol zan bhiimaa. Harin ch tavan tolgoi sain ajillaj bn sh dee
2018-09-18
Bitgii too:
Za tegeed l shaagaad hiisen negnee muulahaa boliyoo chadaltai bolood l unuudur udii zeregt hureed yavj baigaagaar ni harin baharhah heregtei um bishuu. Minii medehiin bugd l MOX iig sain udirdsan odoo harin uil ajillagaa ni unasan um bishuu
2018-09-18
zochin:
улс төрчдийн хүүхдүүд хамаатан садныг биш олонтой харьцаж сурсан, ажлынхаа төлөө явж чаддаг баг бүрдүүлсэн Ганхуягт баяр хүргэе.Тавантолгой шал өөр болсон шүү Та хэд чаднаа муу лалруудаас айлгүй МОХшигээ алалцаад байгаарай
2018-09-18
Ард:
Б.ДАМДИН-ОЧИР гэгч хүн өөрөө зөвлөөд хийлгэдэггүй юм байхдаа, тэр ажил гацахгүй байж бүтвэл зүгээрсэн, хоосон ам аааа, тэд зөвлөхийн цалин өгнө даа хэ ха
2018-09-18
https://dnn.mn/%D0%B0%D0%B2%D1%82%D0%BE%D0%B1%D1%83%D1%81%D0%BD%D1%8B-%D0%BA%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D0%B0%D1%81-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6-%D0%BE%D1%8E%D1%83%D1%82%D0%BD%D1%83%D1%83%D0%B4-%D1%81%D1%83%D1%83%D0%BB%D1%82-%D0%B7%D0%B0%D1%80%D0%BB%D0%B0%D0%B6-%D0%BC%D3%A9%D0%BD-%D0%BC%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%86%D1%8D%D0%B2/
2018-09-18
https://dnn.mn/%D0%B0%D0%B2%D1%82%D0%BE%D0%B1%D1%83%D1%81%D0%BD%D1%8B-%D0%BA%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D0%B0%D1%81-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6-%D0%BE%D1%8E%D1%83%D1%82%D0%BD%D1%83%D1%83%D0%B4-%D1%81%D1%83%D1%83%D0%BB%D1%82-%D0%B7%D0%B0%D1%80%D0%BB%D0%B0%D0%B6-%D0%BC%D3%A9%D0%BD-%D0%BC%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%86%D1%8D%D0%B2/
2018-09-18
Eggy:
Bolio, neg yum hiih geheer l muulaad bdgiin.
2018-09-18
Oyutnuudiin autobusnii mungunuus hlgailj baisan garuud bna shde
2018-09-18
bi:
harinch tuhai uedee zov shiidel bsan chi hulai hiij bsniig harsan yum shig hun doromjlohoo bolioch
Mongolchuud tolgoi muutai chadvargui huvia hicheesen baliar humuus
2018-09-18