Барьц алдуулсан “ТЭГ ЗОГСОЛТ” буюу шахааны томилгооны БАЛАГ
2018-09-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас орон сууцны айл өрхүүдийн халаалтыг өгдөг. Энэ жилийн тухайд юун халаалт өгөхтэй, манайтай улсын эрчим хүчний гол төв “ДЦС-IV”-т гэмтэл гарч, тэг зогсолт хийсэн. Богино хугацаанд  мэргэжилтнүүд гэмтлийг шуурхай илрүүлэн  завсарлаж хэвийн үйл ажиллагаанд оруулаад байгаа ч цаашид дахин “тэг зосголт” хийхгүй гэх баталгаагүй гэдгийг салбарын сайд хэлж байна. 

 

Ер нь нийслэлчүүдийг эрчим хүчээр хангаж байдаг III, IV дүгээр ДЦС-д  техник, технологийн шинэчлэл байнга хийгдэж байдаг гэсэн ойлголт олон нийтэд  байдаг. Учир нь ДЦС-ууд бол  манай улсын  дэд бүтцийн онцгой объект. Тиймээс ч тэнд ажиллаж байгаа боловсон хүчнийг байнга мэргэшүүлэн сургахаас эхлээд техникийн шинэчлэл ч үргэлжлэн явагдаж байх ёстой.   Атал өнгөрсөн бямба гаригийн Улаанбаатарын “тэг зогсолт” нийслэлчүүдийг барьц алдууллаа.

 

Цахилгаан тасрахтай зэрэгцээд ус тасарч, дэлгүүрүүдийн мөнгөний цахим карм уншигч машин цэнэггүйн улмаас  бэлэн мөнгөөр үйлчлэхээс аргагүйд хүрч,  замын гэрлэн дохио унтарснаас түгжрэл үүсэх зэрэг нь наад захын асуудал байлаа.

 

Харин ямар ч үед бэлэн байдалд,  эрчим хүчний нөөц тэжээлтэй, өндөржүүлсэн бэлэн байдалд байх шаардлагатай эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагынхны хувьд ямар нэг асуудал дэгдээгээгүй,  үйл ажиллагаагаа чимээгүй үргэлжлүүлж байсан. Бодвол, гэнэтийн тэг зогсолтод  барьц алдалгүй,  нөөц бололцоогоо дайчилж ажилласан байх.

 

Цахилгаан станцад гарсан гэмтлийг салбарын сайд Ц.Даваасүрэн “Нэг хүний мэдлэггүй байдлаас үүдэж, нийтээрээ хохирлоо” гэж анх мэдээлсэн. Тодруулбал, “ДЦС-IV”-т болсон аваар мэргэжилтний хариуцлагагүй үйлдлээс болжээ.  Үйлдвэрлэл, аюулгүй байдлыг ерөнхий инженер нь хариуцдаг байна. Энэ мэргэжилтэнд хариуцлага тооцуулахаар ТӨХ-нд бичиг явуулсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй гэдгийг салбарын сайд онцолсон.

 

Ер нь аль ч салбарт  салбарт бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчин дутмаг гэхээсээ өнөөх л “шахааны хүн”,  дээрээс шийдвэрлэсэн томилгоо явагдсаар байгаагийн гор гарч байна.  “Сүүлийн үед ялсан намын фракц лидерүүд төлөөллөө дэд захирал, газар хэлтсийн даргаар тавьдаг болоод байгаа. Мөн сайдаар томилогдсон нөхөр компаниулын гүйцэтгэх захирлыг эс чадвал нэг дэд захирлыг, мөн хангамжийн хэлтсийн даргаар өөрийн гарын хүнийг ( цүнх баригч ) мэргэжил үл харгалзан тавьдаг уламжлал тогтоод байна. Гэтэл хуучин жишээ авахад ТЭЦ-ийн захирлаар дулааны инженер, ерөнхий инженерээр цахилгааны инженер мэргэжилтэй станцын нэгжүүдэд ажиллаж байсан дадлага туршлагатай, тухайн хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилдог байлаа. Олон улсын жишиг нь ч тийм юм” гэж Түлш, эрчим хүчний  экс  дэд сайд Т.Энхтайван цахимаар байр сууриа илэрхийлсэн байна лээ.  Ер нь шахааны томилгоо аль ч  салбарт энгийн үзэгдэл болтлоо  хүлээн зөвшөөрөгдсөн нь өнөөгийн нийгмийн эмгэнэл. Түүнээс бус эрчим хүчний чиглэлээр манайх дотооддоо төдийгүй гадаадад мэргэжилтнүүдээ бэлтгэн сургасаар ирсэн.  Тус салбарт мэргэшсэн боловсон  хүчнүүд   шахагдаж, халагдаагүй л бол ажлаа хийсээр байгаа.

 

Басхүү сайд салбартаа сахилга,хариуцлагыг чангатгахаасаа илүүтэй  халаа,сэлгээ  ярьж, хариуцлагаас бултаж байна гэсэн хардлага явж байгаа.   Дээрээ халаа сэлгээ ярьж,  өөр хоорондоо бичиг шидэлцэж байх хооронд   эрчим хүчний салбарт үүссэн доголдол улсыг хохироож хэмжээнд хүрэх нь. Идэр гурван есийн хүйтнээр дахин тэг зогсвол нийслэл тэр чигтээ хөлдөх хэмжээнд аюул нүүрлэхийг үгүйсгэхгүй.

 

Ийнхүү  У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байгаа ч яам, агентлагуудад халаа сэлгээ үргэлжилсээр байгааг  ЗТЯ-нд болсон ноцтой хэрэг, энэ удаагийн “ДЦС-IV”-ийн аваартай холбоотой ЭХ-ний сайдын үг, үйлдэл ч нотоллоо.  

 

Шахааны томилгоо, улс төрийн тохирооны балгаар нэг салбар төдийгүй нийтээрээ хохирсоор байх уу. 

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
dsn:
er n 1 asuudal boshoor dandaa l idej uuh gesen humuusiin aldaa zavhral ilchiledeed bh yum ,tur zasagt yasan ch ih hulgaich luivarchid uurlesen yum be! odoo boliod uls oron ard irgedee bodoh tsag n bolson baimaar yumdaa!
2018-09-19
Саранжав бол жинхэнэ хумсаа нуусан муур аль нэг станцийн дарга болчих гэж их үзэж баыгаа хүн хэрэв болуул жинхэнэ ойр тойрнийхоо хүмүүсийг тавиад жинхэнэ идэх хүн ТЭЦ3 ээлжийн инженер хийж байхдаа өрөөндөө янхан авчраадл хонодог байсан новш шүү дээ
2018-09-18
Эх орон маань баларлаа. Иргэдээ.
2018-09-18
Zochin:
Ene khun zob bichsen bur chadbarlag khumuus ni ajilgui gaduur baij l bna shuu dee oorjlolt khiikh bson shuu
2018-09-18
60 тэрбумын:
Боловсролын сайдын нөхөр Ч.Саранжав Эрчим Хүчний Хөгжлийн Төвийн захирлаар ажилладаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ч.Саранжавын Ц.Даваасүрэн сайд руу чулуудсан хатуу үгс сүүлийн үед хөврөх боллоо. Ямартаа ч Ч.Саранжав Ц.Даваасүрэн сайдын тухай “Намайг хамтарч хулгай хийсэнгүй гэж уурлаад байх шиг байгаа юм. Намаа муулаад явж байдаг хүн тохиолдлоор сайд болчихоод өөрийгөө юу гэж бодоод байдаг юм”, “АТГ-д шалгуулна”, “Засгийн Газарт асуудлыг нь ярина” “Төр засаг бүх талдаа шийдвэрээ гаргачихсан. Гэтэл өөрийнх нь тавьж байгаа төслийн удирдагч нь Даваасүрэнтэй ойр хүн гээ биз дээ. Тэрнээс айх шаардлага надад байхгүй. Ер нь Даваасүрэн намаас ажил авсан хүн биз дээ. Төрөөс яаж хулгайлсныг нь илчилнэ”нтр гэхчлэн хэл амаа билүүдэн сууж байгаа аж.
2018-09-18
Саранжав бол жинхэнэ хумсаа нуусан муур аль нэг станцийн дарга болчих гэж их үзэж баыгаа хүн хэрэв болуул жинхэнэ ойр тойрнийхоо хүмүүсийг тавиад жинхэнэ идэх хүн ТЭЦ3 ээлжийн инженер хийж байхдаа өрөөндөө янхан авчраадл хонодог байсан новш шүү дээ
гомо:
энэ гомо мөнхөө гэдэг хү чинь 1. бэлгиын гаж дон буюу ижил хүйстэн 2. сэтгэцийн хувьд асуудлатай. 3. бэлгийн замын халдвар буюу тэмбүүтэй.4. шоронгийн хөгшин овгорууд түүнийг доошоо орсон хулгай чгаж зарласан гэнэ лээ аймаар хэрэг юм аа
2018-09-18
3-р ТЭЦ-ИЙН 250мВТ-ын ОРГОТГОЛИЙН ажлыг бэлэн ТЭЗУ байхад дахиад 40-50 сая $ зарлагдаж ТЭЗУ хийлгэх гээд байгаа нь оросуудтай хамтарч 100 сая $ хулгайлах ц.Даваасурэнгийн хулгай
2018-09-18
иргэн:
Зүгээр л мэргэжлийн шалгалт, аттестатчлал явуул. 10-с дээш жил ажилласан бол аттестатчлалд тааруу дүн үзүүлсэн ч, мэдлэгээ ахиулах хугацаатай даалгавар өгөөд ажиллуулж болно. Цүнхчид, бөхчүүд, хөлбөмбөгчид, волейболчдыг одоо явуул даа. Тэд аргаа олно, хот олдохгүй
2018-09-18
Дахин бүү давтагдаасай:
Мэргэжлийн байгууллагад мэргэжлийн алдаа гаргасан хүнд захиргааны арга хэмжээ авдаггүй сайн туршлага тогтож байж ажиллагчид өөртөө итгэлтэй, зүтгэлтэй, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах орчин бүрддэг. Энэ бол хөгжсөн улс орнуудын сайн туршлага. Саяын алдаа гаргасан гээд байгаа хүмүүсийг халах, солих, торгох, шийтгэх бус алдааг нь шинжлэн шалгаж дахин тийм алдааг тэр хүмүүс болон өөр хэн нэгэн гаргахгүй байх орчныг бүрдүүлэх нь аюулгүй ажиллагааны зарчим байдаг. Тэдэнд туршлага дутсан, сургалтад хамрагдаагүй, заавар журам нь тодорхой бус, эсвэл байхгүй, менежментийн дарамт шахалт, айдас, цаг хугацааны хомсдол, гэр бүлийн хүндрэл, стресс, орчны стресс гэх зэргээр олон хүчин зүйлээс хамаардаг. тэдгээр сөрөг нөлөө учруулах орчныг арилгаснаар аюулгүй ажиллагаа хангагдана.
2018-09-18
Дахин бүү давтагдаасай:
Мэргэжлийн байгууллагад мэргэжлийн алдаа гаргасан хүнд захиргааны арга хэмжээ авдаггүй сайн туршлага тогтож байж ажиллагчид өөртөө итгэлтэй, зүтгэлтэй, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах орчин бүрддэг. Энэ бол хөгжсөн улс орнуудын сайн туршлага. Саяын алдаа гаргасан гээд байгаа хүмүүсийг халах, солих, торгох, шийтгэх бус алдааг нь шинжлэн шалгаж дахин тийм алдааг тэр хүмүүс болон өөр хэн нэгэн гаргахгүй байх орчныг бүрдүүлэх нь аюулгүй ажиллагааны зарчим байдаг. Тэдэнд туршлага дутсан, сургалтад хамрагдаагүй, заавар журам нь тодорхой бус, эсвэл байхгүй, менежментийн дарамт шахалт, айдас, цаг хугацааны хомсдол, гэр бүлийн хүндрэл, стресс, орчны стресс гэх зэргээр олон хүчин зүйлээс хамаардаг. тэдгээр сөрөг нөлөө учруулах орчныг арилгаснаар аюулгүй ажиллагаа хангагдана.
2018-09-18