Монголчууд хогоор саван үйлдвэрлэж, БНХАУ-руу экспортолж байна
2018-09-18

Монголчууд ундааны саваар утас үйлдвэрлэж БНХАУ-руу экспортолж байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улс хог хаягдлыг дахин боловсруулах 21 үйлдвэртэй. Тухайн үйлдвэрийн ажилчид хаягдал шилээр хавтан, хаясан өөхөн тосоор угаалгын нунтаг, эдийн саван үйлдвэрлэж, БНХАУ-руу экспортолж байна.

 

Улаанбаатар хотод жилд 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүний 24 хувийг Монголчууд өөрсдөө дахин боловсруулж импортыг орлох бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж байна. Хог хаягдлыг дахин боловсруулах 21 үйлдвэр нь Улаанбаатар хотод Улиастай, Таван шар, 22-ын товчоо зэрэг үйлдвэрлэлийн бүсэд оршдог.

 

Монголчууд хогоор юу бүтээдэг вэ?

 

Ус ундааны савыг хэрчиж, хайлуулаад нарийн утас үйлдвэрлэдэг байна. Уг утаснаасаа төрөл бүрийн сэнтитик болон полистрал материалтай хувцас хийхэд зориулагдсан, хивс хивсэнцэр хийхэд ашигладаг “үрлэн” утсыг хийж БНХАУ-руу экспортод гаргаж байна.

 

Мөн шингэн саван, шампунь, кэтчупны сав зэрэг зөөлөн хуванцарыг дахин боловсруулаад бүх төрлийн хуванцар бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэж байна. Уг түүхий эдээр бохирын хоолой, шугам сүлжээний хар хоолой зэргийг хийдэг аж.

 

Хаягдал дугуйг дахин боловсруулдаг хоёр компани байдаг байна. Тэд хаягдал дугуйг дахин боловсруулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүйлтийн зам, резинэн хавтанг хийжээ.  

 

Жолооч нарын хавар, намартаа сольсон ашигласан масло, моторын тосыг дахин боловсруулж дизель түлш гаргаж байгаа үйлдвэр ч байна. Тос, маслыг дахин боловсруулж цэвэр тос гарган авдаг аж.

 

Бүх төрлийн гялгар уут, зайрмаг, нарийн боовны цаасыг хайлуулаад тохижилтын сандал, ширээ, хайлс, автомашины хурд сааруулагч, нүхэн жорлонгийн доторлогоо зэргийг хийж байна. Хаягдал аккумляторыг дахин боловсруулж хар тугалын гулдмай болгон экспортод гаргаж байна. Хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэр бий. Дотоодынхоо цаасны 100 хувийн хэрэгцээг хангаад ажиллаж байгаа ч түүхий эдийн олдоц муу байдаг гэнэ.

 

Хаясан өөхөөр үүрмэг саван үйлдвэрлэж, кока кола, спрайт зэрэг ундааны лаазыг дахин боловсруулж сав, суулга хийж байна. Энэ мэтчилэн гадны импортыг орлох бүтээгдэхүүнийг Монголчууд дотооддоо зөвхөн хог ашиглан хийж чадаж байна.

 

Үйлдвэрүүдийн үйл ажиллагааны талаар “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Цэндмаа “Манай холбоо 13 жил үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 20 мянга гаруй  гишүүнтэй. Дахин боловсруулах чиглэлээр хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг. Дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэдэг 21 компани бий. Бэлтгэн нийлүүлдэг 150 цэг өдөр тутам үйл ажиллагаа явуулж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар худалдан авдаг. Гэр оронгүй болон орон сууцны жижүүр, баар цэнгээний газрын хамгаалагчид зэрэг хог түүгчид 5-7 мянган хүн бий. Манай гишүүд хог хаягдлыг дахин боловсруулж байгалийн нөөц баялагаа хэмнээд, нэмүү өртөг шинжээг эдийн засгийн эргэлтэд оруулан эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэн экспортолж, импортыг орлох бүтээгдэхүүн болгож байна” хэмээв.

 

Нэг ширхэг хуруу зай дөрвөн метр квадрат талбай хордуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг

 

 

Бидний өдөр тутмын хэрэглээнд баттерей буюу зай ашиглагддаг. Тэгвэл хэрэглэсэн зайгаа ямар ч хогтой холилгүй хадгалж байгаад Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоонд авчирч тушаахыг санал болгож байна. Учир нь зай нь хортой хог хаягдлын нэг юм.

 

Зайг мөнгөн ус, цайр, хар тугалга тэргүүтэй химийн элементүүд, хүнд металлуудын оролцоотой бүтээдэг. Энэхүү олон хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг байна. Нэг ширхэг жижигхэн хуруу зай дөрвөн метр квадрат талбай хордуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг аж.

 

Бас нэг томоохон аюул нь хүүхдийн, тэр дундаа 0-6 насныхны эрүүл мэндэд илүү сөргөөр нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, хүүхдийн оюун ухааны цар хүрээг багасгаж, сэтгэн бодох чадварыг удаашруулдаг. Мөн хорт хавдар, уушигны өвчлөл, уураг тархины саажилт үүсэхэд нөлөөлдөг ажээ.

 

Сүүлийн үед хүүхдийн тоглоомууд бүгд зайгаар ажилладаг болсон бөгөөд хүүхдүүд зай залгиж яаралтай мэс засалд орох, хоолой, ходоодоо тайруулах тохиолдол ихээр гарч буй аж.

 

Манайхаас бусад орон энэ тал дээр ихээхэн анхаардаг. Германд 1998 оны 10 сараас хүмүүс зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн, хэрэглэж дууссан зайгаа дэлгүүрүүдэд буцаан аваачиж өгдөг заншил тогтсон байна. Зайнуудаас дахин ашиглаж болохуйц материалаар хийгдсэнийг нь үйлдвэрт илгээж, боломжгүйг нь албан ёсоор устгадаг гэнэ.

 

Одоогоор манай улсад зайг устгах зориулалтын цэг байхгүй. Тиймээс дууссан зайг энд тэнд хаях, бага насны хүүхдүүд амандаа зажлах зэргээс сэргийлэх үүднээс БОАЖЯ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллага хамтран зай хураах битүүмжлэл бүхий савыг бүтээжээ.  Хэрэглэсэн зайгаа УБ хотод байрлах ЗГазрын ордны зүүн талд байрлах City Tower-ын 12 давхарт байрлах "Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо" -ны 1204 тоотод аваачиж тушаах боломжтой.

 

Уг холбоонд байрлах зориулалтын саванд зайг хадгалж байгаад булж устгах цэг байгуулагдсан даруйд устгах аж. Энэ талаар гүйцэтгэх захирал П.Цэндмаа “Хаягдал зай хураагуур буюу Монгол Улсад аюулгүй хог хаягдлыг булж устгах цэгийг байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Зориулалтын цэг маань хараахан байгуулагдаагүй байгаа. Тиймээс эхлэхээс нь өмнө экологийн боловсруулалт хийж, баттерейг энгийн болон дахивар хог хаягдалтай хаядаг байдлыг зогсоож дууссан зайг хуримтлуулж аюулгүй хадгалж байгаад зориулалтын цэгт булж устгахаар төлөвлөөд явж байна. Одоогоор зориулалтын цэг байхгүй” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хог хаягдлаа дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд иргэд, аж ахуй нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгаж сурвал тээврийн болоод угааж цэвэрлэх зэрэг бүтээгдэхүүний зардлыг хэмнэх юм байна. Тиймээс хог хаягдлаа энгийн, дахивар зэргээр ангилан ялгаж хэвшихийг уриалж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
нарантуяа:
ямар гоё мэдээ вэ.манайх нарийн боовны үйлдвэртээ юм. боов чанасан хуучин ургамлын тос нэлээн байна. хэнд хаана өгөхөө мдэхгүй болохоор нэг кантенер тос болоод судлаж байлаа. ямар газартай холбогдох вэ
2019-03-31
Энэ чинь харин талархууштай дэмжүүштэй ажил байна.Амжилт хүсье Ганц ширхэг хуруу зай тийм хортой юм бол Приусын зай гэж бөөн аюул байнаа янз нь.Улаанбаатарт багтаж ядсан Энэ олон Приусын тэр их хорт зайг яанадаа...Эзэд нь ч хордож л баыгаа юм байна.МХЕГ-ынхан үгээ хэлмээр юм.
2018-09-22
Зочин:
Хөөх сонсоогүй сайхан мэдээ байна шүү. Үнэхээр ийм юм хийдэг юм бол ТВ-ээр сайхан рекламдаж олон нийтийн хүртээл болгоочээ. хог хаягдлаа тусад нь ялгаж хаях зэрэг ажлыг сайн тайлбарлаад хүмүүст ойлгуулбал ажилд нь бүр л нэмэр болох юм байна даа. Амжилт Монгол улс маань чимээгүйхэн хөгжөөд л байна даа. Бид л олж харахгүй байгаан байна. Энэ ажлыг хийж байгаа хүмүүст амжилт хүсье Сайн үйлс дэлгэрэх болотугай.
2018-09-19
ZOCNIN:
sonsoogyi zyilee unshlaa. sain bna iim l bj uls oron deeshilne
2018-09-19
Nam bus irgen:
Sain bna.
2018-09-18
Зочин:
Баяр хүргэе
2018-09-18
zochin:
Hog hayagdal ashiglaj biznes hiij bolnoo. Gehdee ed nar shalguurug davj chadaj baigaa um uu????
2018-09-18
Зочин:
Гадаад орнуудад Батарей зардаг бүх дэлгүүр Супермаркетуудад батарей хийх зоиулалттай хуванцар сав хаалга шатны дэргэд тавиастай бдаг, иргэд тэр рүү батарейгаа хийгээд л орхидог жишээнээс үлгэр аваасай, баяр хүргэж, амжилт хүсье!
2018-09-18
zochin:
Mashiny kumlyatoryg yanzaldag hudlaa baihaa. neg medeend bichihdee gazart hortoi heseg ni ulddeg gej bichsen baisan. Ene neg l hudlaa sanagdaad bn.
2018-09-18
zochin:
amjilt
2018-09-18
zochin:
amjilt
2018-09-18
zochin:
amjilt
2018-09-18
иргэн:
Баяр хүргэе хүн бүр ингэж ажиллаасай.
2018-09-18
гомо:
энэ гомо мөнхөө гэдэг хү чинь 1. бэлгиын гаж дон буюу ижил хүйстэн 2. сэтгэцийн хувьд асуудлатай. 3. бэлгийн замын халдвар буюу тэмбүүтэй.4. шоронгийн хөгшин овгорууд түүнийг доошоо орсон хулгай чгаж зарласан гэнэ лээ аймаар хэрэг юм аа
2018-09-18
chimgee:
Yamar shan yum be tor zadag demjed ogosei edend mongo ohgyu l bga da
2018-09-18
Тэр зай авах холбоо хаан байдаг юм? Том супермаркетуудад зай хийх хогийн сав тавьчихвал аваачаад хийчихнэ дээ.
2018-09-18