“Эмми”: Хатан хааны дүрээрээ ялагч боллоо
2018-09-18

АНУ-ын Лос Анжелес хотын  “Microsoft Theater in Downtown”-д тайз, дэлгэцийн шилдгийг тодруулах 70 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна.

 

 

Британийн хатан хааны тухай өгүүлэх “The Crown” киноны гол дүрийн жүжигчин Клари Фоу “Шилдэг эмэгтэй гол дүр” номнацийн эзэн болсон талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр уг нэр хүндтэй шагналыг анх удаагаа хүртэж буй юм. Жүжигчин бүсгүй шагналаа гардан авах үедээ баярын нулимсаа барьж дийлээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин