Х.Баттулгын супер сүлжээ ба З.Энхболдын нүүрсний сүлжээ
2018-09-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцоод ирлээ.

 

Тэрээр чуулганы индэр дээрээс “…Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна.

 

 

Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс-Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий  цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно.

 

Ер нь Монгол Улс уудам нутагтай учир нар, салхины эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах биз ээ. Энэхүү сүлжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграц болох бөгөөд Азийн супер сүлжээний эхний шат гэж харж байна.

 

Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээхийн зэрэгцээ бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэж үзэж байна” гэж мэдэгдлээ.

 

Харин БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ тухайд “…Монгол Улсын дэвшүүлсэн санаа агуу том, ирээдүйтэй төсөл. Гэхдээ энэ санаачлагыг практик алхмаар урагшлуулахын тулд түүний зорилго чиглэлийг тодорхой болгох хэрэгтэй. Бид одоо түүнийг идэвхтэй урагшлуулна. Газар зүйн үүднээс авч үзвэл Хятад, Орос, Монгол улсуудад хамтын ажиллагаа хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр манай Ерөнхийлөгчийн санаачлагын зорилго, чиглэл нь жаахан бүрхэг байна гэдгийг  хэлжээ. Энэ яахав, яадаг ч байсан дэвшил. Сэтгэлд гал байхад зууханд түлээ олдоно гэдэг шиг хоёр хөрш дэмжээд өгөхөд “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төсөл ажил хэрэг болоод явчихна. Энэ талаар манайдаа мэргэжлийн хүмүүс ч тодорхой байр суурь, боломж, бас саадын талаар ярьсан байна.

 

Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Жигжид “…Манай улс дэлхийн супер хэрэглэгч урд хөршөө эрчим хүчээр бүрэн хангах хэмжээний нөөцтэй ч шийдвэр гаргалт удаан, тодорхойгүй байдлаас болж олон зүйлийг хойш чангааж байгаад харамсаж байгаа”, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “…Монголд өвөл 17:00 цагаас хойш наргүй болчихоор нарны станц эрчим хүч нийлүүлж чадахгүй болно. Тэгвэл үүнийг юугаар нөхөх вэ гэдгээ бид шийдэх ёстой”, “Монхорус Интернэшнл” ХХК-ийн Эрчим хүч, бизнесийн хөгжлийн газрын захирал Б.Батлхагва “…2023 он гэхэд Хятад, Монгол, Япон, Солонгос хэдийнэ эрчим хүчний сүлжээнд холбогдчихсон байх болов уу. Ерөөсөө ч Япон улс 2020 оны Олимпын наадмаас өмнө Монголоос эрчим хүч авахаа зарлачихсан”, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Азийн супер сүлжээг эхлүүлэхэд үнийн зөрүүтэй байдлыг нэгтгэх бас нэг асуудал байгаа. Учир нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд салхи болон нарны эрчим хүчний тарифыг хатуу заачихсан байгаа нь үнэ өсөх эрсдэлийг бий болгож байгаа” гэсэн янз бүрийн байр суурийг илэрхийлж байна.

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч “…Гол түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, түүний дотор Монголоос гаргах уул уурхайн бус, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна” гэж Дорнын эдийн засгийн чуулган дээр мэдэгдсэн. Тэрээр нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргэх нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхийн зэрэгцээ эрчим хүчний буюу хүрэн нүүрсийг дотооддоо ашиглана гээд байгаа хэрэг. Ер нь бол манайхны голчлон хэрэглэх нөөц нь нар, салхиных гээд байгаа. Тэр тусмаа говь бол нарны эрчим хүчний нөөцөөр дэлхийд гуравт ордог төдийгүй тогтмол бөгөөд хангалттай хүчтэй салхитай тул нар, салхины эрчим хүчний технологийг хоршуулан хэрэглэхэд нэн таатай газар нутаг гэдэг. Гэхдээ манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд салхины хүчээр эрчим хүч гаргаж авах нь байгальд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бас бодолцох ёстой байж мэднэ.

 

Нөгөөтэйгүүр нарнаас эрчим хүч гаргахад газар хамгийн чухал. Хэр хэмжээний, хэчнээн шоо метр газар хэрэгтэй болох талаар судалгаа тооцоо гаргаж таарах байх. “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ”-г бий болгоход энэ мэтчилэнгийн хийх ажил их байгаа юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд арай өөр зүйл яриад байна. Уг нь тэр Ерөнхийлөгчийг дагаад Владивостокт очоод ирсэн. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн уриалгыг ч ажил хэрэг болох сайхан санаачлага хэмээн хэвлэлд ярьсан байна. Гэхдээ тэрээр араас нь Ерөнхийлөгчөөс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

 

З.Энхболд “…Хэрэв боомттой болох юм бол өөрсдөө тохижуулж, экологийн шаардлага хангасан буюу төмөр замаас усан зам руу шилжих үед нүүрс нь тоос босддоггүй байх байшин барих ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа. Манай нүүрсний компаниуд жилд гаргах хэмжээгээ бодож байгаад багахан бол тэдний боомтод хөлсийг төлөөд явчих, их хэмжээгээр байх юм бол өөрийн гэсэн боомттой болсон нь дээр л дээ. Энэ өнгөрсөн жил шийдэгдсэн асуудал юм. Үүнд саад болж байгаа нэг зүйл нь Тавантолгой-Сайншандын төмөр замын асуудал. Уг төмөр замыг барихгүй бол нүүрс дахиад төмөр зам руугаа ирж амжихгүй. Боомттой болъё гэвэл энэ төмөр замыг баригдаж дуусахтай зэрэгцэх хэрэгтэй. 20, 30 сая тонн нүүрс одоогийн төмөр замаар явж багтахгүй шүү дээ. Мөн дээрээс нь 100 тэрбум рублийн зээлээр хийх нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх ажилтай уялдаж байгаа. Сайншандад төмөр зам бариад оччихлоо гэж бодоход Сайншандаасаа Наушкаар гарах үед нь ачаалал нь дүүрчихнэ. Тийм нөхцөл байдал үүсвэл ажил явахгүй. Боомттой болох, төмөр замын шинэчлэлийг хийх, Сайншандаас Цогтцэций рүү төмөр зам тавих зэрэг нь бүгд хоорондоо уялдаатай. Ингэж байж бид дэлхийн зах зээлд нүүрсээ зарна. Өнөөдөр Сайншанд хүрсэн төмөр зам байхгүй учраас Хятадын компаниудын хэлсэн үнээр нь дэлхийн зах зээлээс хямд үнээр өгч байна” гэжээ.

 

“…Баг ална” гэж ярьдаг даа. Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхайн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж гаргана гэж дэлхий нийтэд зарлаад иртэл Тамгын газрын дарга З.Энхболд нь “…Түүхийгээр нь өндөр үнээр зарах боломжтой. Зөвхөн Хятад, Орос руу биш усан замаар гаргаж дэлхийд нүүрсээ зарна” гэсэн үлгэр ярьсан шиг сууж байгаа юм.

 

Ийн Х.Баттулга супер сүлжээ, харин З.Энхболд нүүрсний сүлжээ ярьж байна. Өөрөөр хэлбэл,  Ерөнхийлөгч эрчим хүч, Тамгын газрын дарга нь нүүрсээ л дэлхийд гаргана гэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зундуй:
Манай хайрт Ерөнхийлөгч аймаар тоо ярьжээ. 5350 МВТ эрчим хүч үйлдвэрлэж 1500 км эрчим хүчний дамжуулах шугам шинээр татаж экспотод нийлүүлнэ гэнүү. Ямар мөнгөөр барих гэж бгаа юм бол. Дор хаяж 550 квА хос шугамаар экспотлох бхдаа. Мөрөөдөлд ч хязгаар байдаг
2018-09-20
MCS:
MCS uu?
2018-09-19
ИРГЭН:
МЭДРЭЛ МУУТАЙ ... ӨӨРСДӨӨ ГАДНААС ЭРЧИМ ХҮЧ ХУДАЛДАЖ АВДАГАА МЭДДЭГГҮЙ ҮХРҮҮД ҮҮ?. ХЭДЭН КМ ТӨМӨР ЗАМ ТАВИХ 10 ГАРУЙ ЖИЛ ЯРИЛАА, ҮР ДҮН АЛГА. ЯМАР ХОШНОГОНЫХ НЬ ЭРЧИМ ХҮЧ ИМПОРТЛОХ ВЭ?
2018-09-19
Байгалийн хийн хоолойг монголоор явуулна гэдэг үлгэрт бүү итгэ. Орос Хятад хоёр шууд хиллэж байгаа тохиолдолд хэн тэгж илүү зардал гаргах билээ дээ, ерөнхийлөгчийн энэ шоу хэрээс хэтэрч байна. Ард түмнийг тэнэг, юу ч ойлгохгүй хүмүүс, тэдэнд юу ч гэж хэлсэн, тэд тэнэгээрээ л үлдэнэ гээд ойлгочихсон байна шүү, иргэд ээ
2018-09-19
З.Энхболд тэнэгрэнэ гэхэд арай тэнэгэрч байна. Оросууд манай нутгаар Хятадруу нүүрс гаргах маш сонирхолтой, бид Туваруу төмөр зам тавьчих юм бол оросын нүүрс манай нүүрсийг жинхэнэ унагаана. Харин бид Оросын нутгаар Хятад, Японруу нүүрс гаргах юм гэнэ. Энэ Зи эрүүл хүн мөн үү?
2018-09-19
зочин:
хятад нүүрснээс татгалзаж байгалийн хийг сонирхож эхэлсэн. монголын нүүрсний салбар будаа болсон
2018-09-19
аль аль нь л ашигтай тѳслүүд шүү дээ 2уулаа л зэрэг хэрэгжвэл улсад бүр ч ашигтай
2018-09-19
Хээ цэс. Энэ шийдвэрийн зөв буруу байсныг чи үзэхгүй л байх л даа. Гацаагчид улсын хөгжилд байнга саад болно. Зайлаасай.
2018-09-19
ТАВАН ТОЛГОЙГ ГОНКОНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 3 ҮСЭГТЭЙ МОНГОЛ КОМПАНИД АЛДЧИХААГҮЙД БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ, З.ЭНХБОЛД ДАРГА НАРТ МОНГОЛ ХҮН БҮР ТАЛАРХАЖ БАЙНА.
2018-09-19
Хээ цэс. Энэ шийдвэрийн зөв буруу байсныг чи үзэхгүй л байх л даа. Гацаагчид улсын хөгжилд байнга саад болно. Зайлаасай.
ТАВАН ТОЛГОЙГ ГОНКОНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 3 ҮСЭГТЭЙ МОНГОЛ КОМПАНИД АЛДЧИХААГҮЙД БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ, З.ЭНХБОЛД ДАРГА НАРТ МОНГОЛ ХҮН БҮР ТАЛАРХАЖ БАЙНА.
2018-09-19
MCS:
MCS uu?
ТАВАН ТОЛГОЙГ ГОНКОНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 3 ҮСЭГТЭЙ МОНГОЛ КОМПАНИД АЛДЧИХААГҮЙД БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ, З.ЭНХБОЛД ДАРГА НАРТ МОНГОЛ ХҮН БҮР ТАЛАРХАЖ БАЙНА.
2018-09-19
тэнэгүүд
2018-09-19