Путин, Эрдоганы тохиролцоо НҮБ-ыг баярлуулав
2018-09-19

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар Сочи хотноо уулзаж, Сирийн Идлиб мужид зэвсэггүй бүс байгуулахаар тохиролцсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Удирдагчид тохиролцооны дагуу уг хэлэлцээрийн амжилттай үзэглэжээ.

 

Уг шийдвэрийг НҮБ, талархан хүлээн авч, Сирид хамгийн чухал зүйл бол аюулгүй бүс нутаг. Зэвсэггүй чөлөөт бүсэд иргэд амьдрах учиртай” гэж мэдэгджээ.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сири дэх асуудал хариуцсан Мистура “ОХУ, Туркийн Ерөнхийлөгч нар уулзаж, Сирид энхтайван тогтоох асуудалд хамтран ажиллахаар боллоо. Та бүхний хичээл зүтгэлд талархаж байна” гэж хэллээ.

 

НҮБ-ын гол баримталж буй бодлого бол Сири дэх сөргөлдөгч талууд адилхан галт зэвсгээсээ татгалзаж, Сирийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх явдал.

 

ОХУ-ын цэргүүд Идлиб муж дахь босогчид болон террористуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байна. Энэ хугацаанд мужийн 30, 000 гаруй иргэн орон гэргүй болсон гэж НҮБ, мэдэгдээд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин