Өнөөдөр Архангай, Булган, Төв, Сэлэнгэ аймагт цас орно
2018-09-19

Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Мөн өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

 

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 20-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин