ШУУД: Замын нөхцөл байдлыг 12 радиогоор мэдээлнэ
2018-09-19

Нийслэлийн замын ачааллыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцэж байна. Замын тэмдэг тэмдэглэгээ хийхээс эхлээд түгээлтийн машинуудыг цагийн хуваариар хөдөлгөөнд оролцуулах гэх мэт асуудал хөндөгдөж буй юм.

 

 

Энэ дунд замын түгжрэлийг иргэдэд хэрхэн хүргэх асуудал ч яригдаж байна. Ирэх 10 дүгээр сараас эхлэн богино долгионы 12 радиогоор замын нөхцөлийг мэдээлэхээр болжээ. 

 

Одоогоор Авто радио 96.3, Монголын Үндэсний радиогийн F3, Улаанбаатар телевиз, МҮОНТ зэрэг сувгаар жолооч нарт замын хөдөлгөөний нөхцөл байдлыг мэдээлж байна. Цаашид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт FM радиогоор замын хөдөлгөөний нөхцөл байдлыг мэдээлэх саналыг ХХЗХ-нд хүргүүлж, дэмжлэг авсан байна. Ингэснээр 12 радиогоор нэгэн зэрэг замын хөдөлгөөний нөхцөлийг мэдээлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Одбаяр хэллээ. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
RADIO:
Tusgay davdamj avaad BICHLEG TAVIAAD baihad bolon shd ee 15 min tutam shinechildeg^
2018-09-19
Зочин:
Замын хөдөлгөөний хяналтын камерыг ашиглаж хөдөлгөөнийг зохицуулах хэрэгтэй. 2018 оны 09 дүгээр сарын 6-ны өглөө 08 цагийн үед Алтай хотхоны урд уулзвараас баруун 4 зам хүртэл түгжрэлгүй уг уулзвараас 3 дугаар станцын урьд уулзвар хүртэл түгжрэлтэй эсрэг урсгалын түгжрэл эсэргээрээ байсан энд цагдаа зохицуулалт хийж байсан. Үүнийг замын хөдөлгөөний хяналтын камераас харж болно. Цагдаа зөв зохицуулсан бол түгжрэл байхгүй байх байлаа
2018-09-19