Бөөргийн гол дотор алт угааж байна
2018-09-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх  Олон нийтийн зөвлөлөөс "Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрэлсэн байна" сэдвээр мэдээлэл /2018.09.19/ хийлээ.

 

Олон нийтийн зөвлөлийн гишүүн н.Энхбат “Бид Баянхонго аймгаар уул уурхайн гэнэтийн шалгалт хийгээд ирлээ. Зөрчил маш их байна. “Жаст”-ын хоёр компани Баянхонгор аймгийн Жаргалант сум Байдраг голын орчимд олборлолт явуулж байна. Бөөргийн гол дотор олборлолт хийж байгаад баригдсан. Орон нутгийн байгаль хамгаалагч болон мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид очоод үйл ажиллагааг нь зогсоогоод явсан ч ажлаа дахин эхлүүлсэн байна. Учир нь сумын Засаг даргатай гэрээ нэртэй зүйл хийж, голын ай сав газарт алт олборлож байна. Байдраг гол доош урсаж Загын голтой нийлж, Бөөн цагаан нуурыг “тэжээдэг” юм байна.

 

Нөхөн сэргээлт нэрээр аймгуудын удирдлагатай алтны компанийн захирлууд гэрээ байгуулж байна. Нөхөрлөл байдлаар бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг. Гэтэл энэхүү нөхөрлөл нь ашигласан газарт биш эрүүл газарт орж алт олборлодог зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Иймээс АТГ-т шалгуулах байр суурьтай байна.

 

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Батсайхан гэгч уурхайн компанид хувь эзэмшсэн тухай өргөдөл манайд ирсэн. Тус сумын газар нутгийн 70-80 хувьд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Энэ гомдлыг АТГ-т шалгуулахаар өгнө” гэв.

 

Тус зөвлөлийн дарга Г.Баасан "Гаалийн ерөнхий газрын мэдүүлэггүй 16 тонн химийн бодис оруулж ирсэн. Гэтэл манай хууль хяналтын байгууллагынхан Зөрчлийн хуулиар торгоод өнгөрсөн байна. Гэтэл Дэлгэрсүрэн гэгч нь химийн хортой бодисыг удаа дараа оруулж ирж байсан, өмнө нь Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэгсэхгүй болж байжээ. Манай Монгол Улсад хууль байхаа больсон” гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
ЗӨНӨСӨН ЧАВГАНЦЫН ҮГ ЯРИАГААР ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШҮҮХ ЗАСАГЛАЛАА МУУ ГЭЖ ДҮГНЭЭД ЯАХАВ ДЭЭ. АЖИЛГҮЙ ЧАВГАНЦЫН ЦАЙ УУХ ХУГАЦААНДАА ЧАЛЧДАГ ХИЙ хООСОН ЯРИА
2018-09-19
хоноцыын шээс шиг зан гаргадаг гөлөгүүдээ чи. нээрээ л амьдрал дээр эцэггүй хоноцын орхиод явсан бутач шээс байгаа даа чи
2018-09-19
Zochin:
ХЭН ХААНА ЮУГАА ХИЙЖ АМЬДРАХ БААСАН ЧАВГАНЦАД ЯМАР ХАМАА БАЙНА.ХОВ ЖИВ ХӨӨЖ БААСАН ЧАВГАНЦ ШИГ АМЬДАРЧ БАЙГАА БИШ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭСЭЭ ХУВЬ ХҮРТЭЖ АМЬДРАА Л БИЗ.ЮМ ЮМРУУ ХОШУУ ДҮРЖ ЯВАХАА ЦАЙНЫ ЧАВГАНЦ МИНЬ БОЛЖ ҮЗ.
2018-09-19
хоноцыын шээс шиг зан гаргадаг гөлөгүүдээ чи. нээрээ л амьдрал дээр эцэггүй хоноцын орхиод явсан бутач шээс байгаа даа чи
Zochin:
ene medeelel hiij b.gaa humuus bugd sudarga u oorsdoosoo asuugaarai.
2018-09-19
zochin:
ene khuuli khyanaltiin baiguulaga prokuror, shuukh, atg chin bur yalzarsan baina shuu dee, jiriin irgediig gemt khereg khiikhed ted l bayarlaj uursdiin biznes gej khuleej avdag gej baina tiimees olon tumen mini gemt khereg zurchild orokhgui, arkhi darsnaas khol baij iim luivarchdiin biznesig zogsookh tsag bolson shuu
2018-09-19
Zaluu mongol:
Zow zow olond vneniig tvgee mongo l baiwal alj talj taraaj boldog bolson bn gedegiig olond tvgee olon tvmen bvgdiig medeh yostoi
2018-09-19