Б.Тулга: МАН шинэчлэгдэх цаг болсон
2018-09-19

Багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлж МАХН, МНН, ИЗНН, МҮАН-ын удирдлагууд мэдэгдэл хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

 

-Багш нарын тэмцэл хоёр жилийн турш үргэлжилж байна. Энэ тэмцэл МҮЭ, Засгийн газар цалин нэмэхийг судлах хүрээнд зогсож байгаад бид дэмжихгүй байна. Бид багш нарынхаа тэмцлийг дэмжиж байгаа гэлээ.

 

Улс төрийн намуудын мэдэгдэлд  “Монголын багш нар цалингаа нэмэгдүүлэх гэж олон сар тэмцлээ. Багш нар цалинг 10-20 хувь нэмснээр багш, эмч нарын амьдралын хүнд асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Цалингийн ангиллаар хамгийн бага цалинтай багш нар өр ширэнд баригдаж, ажил хаяхаас өөр аргагүй болсныг удаа дараа сануулж байсан. Эрх баригчид багш нарын хөдөлгөөнийг саармагжуулах уйваагүй үйлдэл хийснийг манай намууд буруутгаж байна. Багш, эмч нар олон жил бүсээ чангалж явсан. Энэ нь багш нарын буруу биш. Багш нар зохион байгуулалтай тэмцэж байгаа нь өнөөгийн төр нийгэм эдийн засгаа зохион байгуулж чадсаны илрэл. 

 

Багш, эмч нарын цалинг нэмэх үндэслэл байгаа. Байгалийн баялгийг ард түмэнд хүртээж, багш, эмч нарын цалин нэмэх хэрэгтэй.  Бидний тавьж байгаа ажил хэрэгч саналыг сөрөг хүчний тавьж байгаа шаардлага гэж мунхаглан үзэх бус ажил хэрэг болгохыг хүсч байна” гэсэн байлаа. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн үнэлж байна вэ?

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

 

-МАН-д ард түмэн 2016 онд итгэл өгч 65 суудал олгосон. Яам, тамгын газарт хүн амины хэрэг гарлаа, хүчингийн хэрэгт холбогдож байна. Зөвхөн багш нарын тэмцэл дээр ҮЭ-ийн байгууллагатай хамтарч цалин нэмэх асуудлыг судалж байна гэж Засгийн газар хэлж байна. Өөрсдөдөө зориулсан тендэрт төсөв мөнгө баталж чаддаг. Багш нарыг цалин нэм гэхээр тайлбар тавьдаг. МАН-ын 64 гишүүнд харамсаж байна. МАН шинэчлэгдэх цаг болсон байна. ҮХЦ рүү УИХ-ын 42 дугаар тойрогтой холбоотой гаргасан шийдвэр хүртэл хууль зөрчсөн. Тиймээс бид энэ Засгийн газартай хариуцлага нэхэж ажиллах болно.

 

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:

 

-Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй байна. Нефтийн үйлдвэрийн суурийг тавьсан ч ажил нь ч явахгүй байна. Бэлтгэгдээгүй хүнийг сонгууль болгоны дараа төрд томилсны гай гарч байна. Тиймээс бид шинэ Үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлэн батлах ёстой.

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:

 

-Ж.Эрдэнэбатын Засгийн газраас У.Хүрэлсүхийн Засгийн газар юугаараа ялгаатай байна вэ? Сангийн сайд өр төллөө гэдэг. Гэтэл энэ МАН-ын Засгийн газар өрийг өрөөр төлж байна. Бүлэглэл зогсоож, шударга ёсыг сэргээх амлалт алдагдсан. Хариуцлагыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байна.

 

МНН-ын дарга О.Бум-Ялагч:

 

-Манай нам УИХ-ыг тараах шаардлага тавьсан. Энэ байр суурин дээрээ хэвээр байгаа. Энэ Засгийн газар луйвар дээр гарч ирсэн. Улс төрд хамт явж байсан улсаа дэгээддэг улс төр зөвхөн Монголд л байна. Улс төр гэдэг үлгэр жишээ болох ёстой. Тиймээс шинэ эхлэл, ёс зүйтэй улс төр гарч ирэхээс өөр аргагүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Bat:
Enhbayar Tulga nar gadaad terbum dollartaigaa zugtan amidarj baigaa duu, ah nariigaa Mgl- d iruulj buruu zuvuu shiiduuljicheed daraa ard tumeniihee tuluu gej yarival zugeer yum. Urd ni khaan baikhdaa yu khiisen khumuus ve
2018-09-19
Иргэн:
Эд нар одоо өөрсдийгөө овоо гэж бодоод байгаам байхдаа?! Эд нарт итгэх арга бас байхгүйшдээ?!
2018-09-19
!:
Nusaakuud mini ta naraar Mongol dutahgui ta nar hench bish zailzgaa !!!! Anhaaruullaa shuu !
2018-09-19
Mgl:
Ene bol mongoliin turuus hold tsaashaa baih Hun de. Nam Ni ch mun adil
2018-09-19
Ман мафи төрийн ард түмэнтэй нь САМАРСАН даа маныг АВСЛАХ ёстой
2018-09-19
Ялзарсан ман:
МАНАН БАЙГАА ЦАГТ МАН ХЭЗЭЭЧ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ БОДОХГҮЙ БОДООЧГҮЙ ЯЛЗАРСАН МАН 20-Н ОНД МАНЫГ БУЛШЛАХ БОЛНО ТҮМЭН ОЛОН
2018-09-19
Ялзарсан ман:
МАНАН БАЙГАА ЦАГТ МАН ХЭЗЭЭЧ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ БОДОХГҮЙ БОДООЧГҮЙ ЯЛЗАРСАН МАН 20-Н ОНД МАНЫГ БУЛШЛАХ БОЛНО ТҮМЭН ОЛОН
2018-09-19
багш:
эсгий хий газар нохой хэрэггүй ээ гэж, багш нар та нарын нохойд барьдаг мод биш шүү
2018-09-19
zochin:
baasan deer syysan yalaanyyd shig l haragdah um.
2018-09-19
МАН-Д ШИНЭЧЛЭЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
2018-09-19
hi:
Baga soliortsgoo!
2018-09-19