66 хүний аминд хүрсэн хар салхи Тайландыг түйвээв
2018-09-19

“Манхут” хар салхи Тайланд улсыг дайран өнгөрсөн талаар “www.inews.co.uk” сайт мэдээллээ.  

 

 

Хар салхины үеэр хоёр настай охин амиа алджээ. Мөн долоон хүн сураггүй болж, олон хүн орон гэрээ алдахад хүрчээ.

 

Мае Хун Сунь муж ихээхэн хохирол амссан ба мужийн захирагч Сирират Чумуппакан “Олон барилга байгууламж сүйдсэн. Усархаг аадар борооны улмаас зарим бүсэд хөрсний нуралт үүссэн. Мөн зарим газар цахилгаан тасарсан” гэж мэдэгджээ.

 

Захирагч мужийн нөхцөл байдлын талаарх тайлангаа Дотоод хэргийн яам руу илгээж, нэн яаралтай тусламж хүссэн гэнэ.

 

“Манхут” хар салхи энэ амралтын өдөр Филиппин, Хятадыг дайран өнгөрч, 66 хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин