Хятадын шоронгоос хэрэглэгчдэд хүрдэг САРМИС
2018-09-20

Хятадын сармис үйлдвэрлэлийн компаниудын хууль бус хөдөлмөрийн мөлжлөгийг “www.ft.com” сайт дэлгэжээ.

 

Шоронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох нь хууль бус. Гэтэл Хятад улсаас гадаадын орнуудад экспортолдог бараа бүтээгдэхүүний дунд энэ хууль бусууд ч эргэлдэж байна.

 

 

Өглөө болоход хорих төвийн хаалга нээгдэнэ. Хэдэн тонн сармис ачсан ачааны машинууд хорих төвд ирж, тусгай газар руу ордог байна. Хэсэг хугацааны дараа сармисыг цэвэрлэж, буцаан тээвэрлэдэг аж. Энэ тухай үйлдвэрийн ажилтан “Сармис ачсан машинууд дэлхийн сармисны нийслэл буюу Жинчяний төв-зүүн хэсэгт байрлах депо руу хоёр цаг явж хүрнэ. Дараа нь хальсалсан сармисаа багцлан, Энэтхэг улс руу экспортлоход бэлтгэдэг” гэж хэлжээ.

 

Шоронд хөдөлмөр эрхлэх нь Хятадад түгээмэл. Хуулинд ял эдэлж буй иргэд хөдөлмөр эрхлэх ёстой хэмээн заасан байдаг бөгөөд үүнийгээ “хөдөлмөрийн шинэчлэл” гэж нэрийддэг. БНХАУ-ын Эрүүгийн Бодлого Судалгааны Хүрээлэн “Хоригдлууд болон цагдан хоригдож буй иргэдийн тоо ойролцоогоор 2.3 сая. Шоронд хоригдож буй хүмүүсийн тоогоор манай улс АНУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна” гэж мэдэгдлээ.

 

 

Жинчянаас өмнө зүгт 90 км-т байрлах Пейксиан мужийн цагдан хорих төвд хоригдлууд сармис цэвэрлэж буй нууц бичлэгийг бизнес эрхлэгч Ху Мингжу хийсэн ба бичлэгийг  “Financial Times” агентлаг нийтэд дэлгэж, дотоодын компаниудын БУЛХАЙ илчилсэн юм.Сармисанд агуулагддаг идэмхий хүчил нь хоригдлуудын хумсыг хайлуулж, махыг нь иддэг байна. Гараа ашиглах боломжгүй болсон хоригдлууд шүдээрээ сармисны хальсыг цэвэрлэдэг Сармисанд агуулагддаг идэмхий хүчил нь хоригдлуудын хумсыг хайлуулж, махыг нь иддэг байна. Гараа ашиглах боломжгүй болсон хоригдлууд шүдээрээ сармисны хальсыг цэвэрлэдэг талаар олон хохирогч ярьжээ.

 

Шоронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нь дотоодын болон олон улсын худалдааны хуулиар ХОРИОТОЙ. Гэтэл олон улсад худалддаг гар цүнх, цахилгаан бараа зэргийг үйлдвэрлэхэд хоригдлуудыг ажиллуулдаг байна. Үүнийг ял эдэлж байсан олон хүн баталж байна.

 

Хятад олон улсад эрэлт хэрэгцээтэй байгаа хальсалсан сармисыг экпортлохын тулд хоригдлуудыг дайчлахаас гадна ямар ч шим тэжээлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй сармисыг олон улсад түгээсээр.

 

Тэд сармисаа ургуулахдаа цэвэршүүлээгүй бохир ус ашиглахаас гадна сармисанд пестицид бодис, хлор, цайр зэрэг химийн хортой бодисууд ихээр агуулагддаг болохыг тогтоожээ. Мөн хятадууд сармисаа хорхой, шавьжаас хамгаалахын тулд метил бромид хэрэглэдэг аж. Метил бромидыг өндөр тунгаар хэрэглэхэд хүний төв мэдрэлийн систем болон амьсгалын замын систем гэмтдэг байна. НҮБ “Метил бромид нь хлороос 60 дахин аюултай. Бага тунгаар хэрэглэсэн ч эрүүл мэндэд хортой” гэж мэдэгджээ.

 

 

Хальсалсан сармисны үнэ 2017 оны эцэс хүртэл хоёр жилийн хугацаанд 50 хувиар өссөн гэнэ. Жинчян муж дэлхийн сармисны экспортын 80 хувийг үйлдвэрлэдэг байна. “ASKCI” компани “АНУ дотоодынхоо сармисны импортын 80 хувийг БНХАУ-аас авдаг. БНХАУ-ын импорт америкчуудын хэрэглэдэг сармисны 20-30 хувийг бүрдүүлдэг.

 

БНХАУ-д албадан хөдөлмөр нь шинэ үзэгдэл биш. Цалингийн хэмжээ нэмэгдэх, хөдөлмөрийн насны иргэдийн тоо буурсанаас болж хууль бус албадан хөдөлмөр цэцэглэжээ.

 

Шанхай хот дарь “Lewis & Bockius”-ийн хуулийн ферм Морганы түнш Лесли Лигорнер “БНХАУ-ын Засгийн газар 2012 онд олон улсаас гэрээт ажилчид авахаас татгалзсан. Уг шийдвэрийн дараа хууль бус ажилчдын тоо нэмэгдсэн. Дотоодын компаниуд ажиллах хүчний хомсдлоос болж хөдөлмөрийн хуулийг зөрчиж, шоронгоос ажиллах хүч татаж байна” гэж мэдэгджээ.

 

Хятадын Пейксианы шоронгуудын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг сармисны бизнес эрхлэгчид өдөрт 1-2 удаа хоригдлуудаар сармис арилгуулдаг байна. Жинчян мужаас мянга гаруй км-ийн зайд орших Гуйлин мужийн хоригдлууд АНУ-ын Аризон мужид зарагддаг гар цүнхүүдийг хийдэг бол Тонгху мужийн хоригдлууд Өмнөд Солонгос руу экспортолдог цахилгаан барааг хийдэг аж. Харин Яантай хотын хоригдлууд олон улсад зарагддаг цахилгаан бараануудын утсыг холбодог байна. Жинчян хотын хоригдлууд ямар нөхцөлд ажилладаг нь өнөөг хүртэл НУУЦ.

 

 

Ху гэгч хоригдлуудыг хэрхэн хүнд нөхцөлд ажиллуулдаг болохыг гэрчлэх гэрэл зургуудыг нийтэд дэлгэжээ. Тэрбээр мөн цэнхэр хормогч өмссөн хоригдлуудын хяналтын камерийн бичлэгийг нийтэлжээ. Дэлгэцийн дээд талд сармис арилгаж буй хоригдлуудын үйлдсэн хэргүүдийг бичсэн байна. “Дугаар 202: хулгай, бие махбодид санаатайгаар хохирол учруулсан. Дугаар 203: Дээрэм. 205: халаасны хулгай” гэх мэт.

 

Шоронгууд компаниудаас ялгаатай нь Хөдөлмөрийн хуулийг огт хэрэгжүүлдэггүй. байсан” гэж ярьжээ.

 

Үндэстэн дамнасан корпорациуд нь шорон дахь нууц хөдөлмөрийг ашиглаж, санхүүгээ хэмнэх сонирхолтой. Шоронгийн үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй. Шоронгийн удирдлагууд хөдөлмөрийн мөлжлөг явуулж буйг илчлэх амаргүй. Шоронгууд албан ёсны гэрээнд гарын үсэг зурдаггүй, зарим нь борлуулалтын хэлтэстэй байдаг. Тиймээс компани эсвэл шорон эсэхийг ялгах амаргүй.

 

Хоригдлуудын хувьд ямар ч сонголт байдаггүй. Хоригдлууд хөдөлмөрийн гүйцэтгэлдээ оноо авч, ялаа багасгадаг гэнэ.

 

Эх сурвалж: http://boredomtherapy.com/american-garlic-vs-chinese-garlic/

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
euro huzaagiin hogoor jah ym avstriin sain sarmisiigl ideh heregtei gevch cech naiz huzaagaasaan avdag baih onoodroos sarmis avahaanzogsnoo
2018-09-20
eoropo huzaagiin hogoor jah ym avtriin sain chanariin sarmisiigl abval taasrna hjmd bolohloor cechuud naizaasaan avdag baihaa
2018-09-20
Inga:
End hudulmur hamgaalaltiin asuudal yarigdaj bnaa, horigdol ch gesen hun tedniig huuliin daguu ajilluulah yostoi
2018-09-20
Asuudal ni horigdluudad hudulmur erhleh huuliig zurchsun bdag gej bichsen bna. Horigdluud ch gesen hun uchraas tednii hudulmur hamgaalaltiig orhigduulj bolohgui gesen sanaa bna.
2018-09-20
Зочин:
Буянгийн Жагаа бол хаана л хямд төсөр дэл сул юм байна ... түүнийг л үнэрлэж явдаг нөхөр байхаа...Үнэгүй юманд нугасгүй хог. Бас чадахгүй байж Улс төрд орж олон юм том том ярина... Түүний үгийг бүү сонсож бай.
2018-09-20
зочин:
тэгээд юуч хийлгэхгүй тэжээх хэрэг үү? манайд л төсвийн мөнгөөр хооллож хувцасладаг байх өдөрт хүүхэд дээ 600 төгрөг зарцуулж хоригдолд 10 мянган төгрөгний хоол унд өгдөг улс хаана ч байхгүй
2018-09-20
Asuudal ni horigdluudad hudulmur erhleh huuliig zurchsun bdag gej bichsen bna. Horigdluud ch gesen hun uchraas tednii hudulmur hamgaalaltiig orhigduulj bolohgui gesen sanaa bna.
Зочин:
Ер нь дэлхий нийтээрээ аль ч улс орон хоригдолуудаараа хөдөлмөр хийлгэдэг. Амралтын газар биш болохоороо ахуй нөхцөл ажил нь өөр өөр байх л даа.
2018-09-20
dsn:
er n horigdluudiig ajil hiilgehgui uls tejeej bh n zuv yum uu? ylanguya manaid aimshigiin buzar hergeer orson etgeediig jiriin hog tuuj amidarch ydaj bui irgedees iluu tejeej tetgene gedeg bl hunii yosond baimgui nugel bish uu? yun horigdluudiin tuluu erh ashig gej demiirdeg mudakuud ve! tuunii orond jiriin yduu irgedee yaj demjih tuhai eren survaljlah ajilaa idevtei yvuulbol yaj bn? shoron gedeg n heregtenguudiin suvilaliin gazar bish shuudee!
2018-09-20
Inga:
End hudulmur hamgaalaltiin asuudal yarigdaj bnaa, horigdol ch gesen hun tedniig huuliin daguu ajilluulah yostoi
Юу нь гайхалтай:
Манайд Буянгийн Жагаа хоригдлуудыг ажиллуулдаг
2018-09-20