Кинотеатрт хутгатай этгээд иргэдийг гэмтээжээ
2018-09-19

Францын Рен хотын "Gaumont" кинотеатртаар үйлчлүүлж байсан иргэд рүү хутгатай этгээд дайрсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг үйл явдлын улмаас хоёр хүн хүндээр шархадсан гэнэ. Гэмт этгээд кино гарч байсан танхим руу орж ирснийхээ дараа урдаа байсан залууг хутгалжээ. Дараа нь санаатайгаар зодоон үүсгэж, дахин нэг иргэнийг хутгалсан гэнэ.

 

Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан ба "Ахуйн маргааны улмаас хэрэгтэн иргэдийг гэмтээсэн" гэж мэдэгджээ. 

 

Гэмт хэрэгтэн гэмгүй иргэнийг барьцаалан, улмаар амь насыг хохироор эрсдэлтэй байсан учир нулимс асгаруулагч хий ашиглан, баривчилжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
tsagaach durvegch
2018-09-19