Улаанбаатарт их хэмжээний цас орно
2018-09-20

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

 

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар , 21-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2018 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Төв, говь болон зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Тэс голын хөднийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Сэрүүсч 0-2 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Билгээ:
энэ ахиухан гэдэг үг албан мэдээний үг биш байх аа Өнөөдөр өглөөнөөс хойш 2 дохь ийм үгтэй мэдээлэл уншлаа.
2018-09-20