ФОТО: "Балдорж" шагналын эзэд ТОДОРЛОО
2018-09-20

Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хүсэн хүлээдэг уралдаан болох БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уг уралдааныг “Балдорж” сангаас 10 дахь жилдээ өчигдөр /2018.09.19/ зохион байгууллаа.  

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүрэлцэн ирснээс гадна УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Ц.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байна. Ёслолын ажиллагааг Ц.Балдорж агсны дотны нөхөр, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди үг хэлж эхлүүлэв.

 

Монголын “Пулитцер” гэж нэрлэгдэх болсон уг шагналыг хүртэхийн төлөө сэтгүүлчид бүтэн жилийн турш бэлтгэж, шударга шүүлтийн доор мэргэжлийн ур чадвараараа өрсөлддөг нь БАЛДОРЖ шагналын үнэ цэнэ, өндөр босгыг илэрхийлдэг.  “Балдорж” сангийн тэргүүнээр есөн жил ажилласан Ц.Балдорж агсны гэргий Н.Шүр үйл хэргээ 2017 оны БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын үеэр отгон охин Б.Номинтүшигтээ шилжүүлсэн билээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Арав дахь удаагийн БАЛДОРЖ шагналтнаар Ж.Сувдмаа, Т.Энхбат, “Өнөөдөр” сонин, “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжилга, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилгын бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн боллоо. Тэргүүн шагналыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардуулсан юм.

 

Дэд байрт Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн, МҮОНРТВ-ийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг хүний эрхийн сэдвээр хийсэн цуврал нэвтрүүлэг шалгарлаа. Шагналыг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ шагнал Очиж очиж ОЛИГАРХИ БАГАБАНДИ, ЭЛБЭГДОРЖ мэтийн оролцож нэр хүнд нь гутлын улны шороотой адил юмнууд оролцож ирэхээр яваандаа нэр хүнд нь навс унах л юм бн даа... Тийм бузар, булай юснуудаас гардаж авсан даа ГУТАХ БИЗ...
2018-09-22
unshigch:
erdenetiig huvidaa avah gesen 2 tom bylegleliin aluurchid hulgaichid boloh neg tald ni bagabandi baldorj otgonbileg bayar nogoo tald ni zorigiin aluurchin hyzyygyi omhii tarvaga ba tyynii bogs doloogch nar olon hynii allagaar hoorondoo urag barildsan shaaruud odoo hamtarch shagnal garduulsan shig, Tom Tom panz ysergesen shig, munharsan maluudaaa shoolj ineelden jargaj baina. hyzyygyi tarvaga muur bagsh bagabandi 2-iin gart aluulsan zorig, naranttsatsaral, dashbalbar nar shoroond bulaastai. ene 2 tolgoi aluurchnii gar door erdenetiin horongoor huvidaa hevleltei bolson baldorj hulgaichaa manduulj baigaa bololtoi. horongo mongogyi zoosgyi, yaduu guilgachin taldaa bolson mongoliin setgyylchid hulgaich aluurchdiin garaas shagnal geech umiig bayasgalantaigaar avna
2018-09-20
irgen:
Олигархиудаас олгодог шагнал юмуу даа. Сэтгүүл зүй ч өөрийн том эзэдтэй юмаа даа. Элбэгдорж, Багабанди ч гэх шиг.
2018-09-20