Пёньяны тунхаглалыг Монголын Засгийн газар өндрөөр үнэлж байна
2018-09-20

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний гурав дахь уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 18-19-нд Пёньян хотод амжилттай зохион байгуулагдсанд Монгол Улсын Засгийн газар баяр хүргэж байна.

 

Уулзалтын дүнд гаргасан Пёньяны тунхаглал нь Өмнөд, Умард Солонгосын хооронд итгэлцлийг бэхжүүлж хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, бат бэх энх тайвныг тогтооход чиглэсэн яриа хэлэлцээг урагшлуулахад ач холбогдолтой боллоо хэмээн Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна.

 

ГХЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Удалгүй Хойд Солонгосчууд өмнөдтэйгөө хамтраад явахад юун манайх хөгжөөд,дэвшээд,баян орон болоход бол амархан.Харин манайхан идэж уусан,төр засгийн бүх шатанд авилга,хариуцлагагүй байдалтай, популист хоосон ардчилалыг 28 н жилээс үргэлжлүүлэн ярьж,хэн нь гарч ирж биднийг сайн сайхан амьдруулах вэ? гэж горьдон хүлээж,сошилоор тэмцэхээс хэтрэхгүй бол бидны улс мөхөж сөнөхөд ойрхон болжээ.
2018-09-20
монгол ялна:
Улсаа хөгжүүлж чадахгүй байж олон юм онхолдолгүй чимээгүй л байж үз
2018-09-20
zochin:
esgii hiih gazar nohoi hereggvi
2018-09-20
zochin:
esgii hiih gazar nohoi hereggvi
2018-09-20
zochin:
esgii hiih gazar nohoi hereggvi
2018-09-20
Монгол:
ичиж үхлээ
2018-09-20