Гүзээлзгэнэд зүү нуусан этгээдэд 15 жилийн ял оноохоо мэдэгдлээ
2018-09-20

Австралийн зарим зах, худалдааны төвүүдээр зүүтэй гүзээлзгэнэ жимс зарагдаж, иргэдийг айдаст автуулаад байна.

 

 

Зүүтэй гүзээлзгэнэ худалдан авсан 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн ба нэг иргэн зүү залгиж, өнөөг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсээр байгаа аж.

 

Тэгвэл уг асуудалд Австралийн Засгийн газар анхаарлаа хандуулан ажиллахаа амласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Ерөнхий сайд Скотт Моррисон жимсний худалдаа эрхлэгчдийн ашгийг бууруулах, иргэдийн амь насанд заналхийлсэн этгээдэд 15 жилийн хорих ял оноох  боломжтой хэмээн мэдэгджээ.

 

Мөн эрх баригчид жимсэнд зүү нуусан этгээдийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнд 70 мянган ам.доллар өгөхөө амлав.

 

Цагдаагийнхан гэмт этгээдийг эрэн сурвалжилсаар байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин