Түгээлтийн машины хязгаарлалтыг үг дуугүй ДЭМЖЬЕ
2018-09-20

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах арга замыг судлах ажлын хэсгээс түгээлтийн машинуудыг өглөөний 07.00 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх санал гаргалаа. Тодруулбал түгээлтийн машинууд 21.00-07.00 цаг хүртэл замын хөдөлгөөнд оролцож, бараа бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдэд хүргэх энэ саналыг НИТХ-ын Тэргүүлэгчид батлах учиртай. Тэгээд ирэх 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс зохицуулалтыг мөрдүүлнэ гэж ажлын хэсэг үзэж буй.

 

 

Өдгөө санал болон яригдаж буй энэ асуудлыг эсэргүүцэгчид бас байна.  “Нийслэлчүүд  өглөө шинэ талх, сүү хэрэглэж чадахгүй” гэх сөрөг коментууд ч харагдав. Тэгвэл үнэн юу вэ? Хамгийн эхний асуулт...Иргэн таны гэрийн ойролцоох дэлгүүр өглөө эрт нээгддэг үү? Өглөөний 08.00 цагт ажилдаа явахтай зэрэгцээд хаалгаа нээдэг дэлгүүрээс талх, сүүгээ аваад цайлж амждаг уу? Хамгийн ойрын жишээ, Тусгаар тогтнолын ордонд байрлах Оргил худалдааны төв өглөө 09.00 цагт нээгддэг. Энэ цагт энэ дэлгүүрээс шинэ талх авна гэж горьдох ч хэрэггүй. Өдрийн 12.00 цагтай зэрэгцэн бүтээгдэхүүн нь шинэчлэгддэг гээд хэлчихвэл нэг их дэгсдүүлсэн болохгүй.

 

Дараагийн асуулт...таны өглөө авсан талх, сүү шинэ байж чаддаг уу? Өөрөөр хэлбэл тухайн өдрийн он сар талх, сүүний шошгонд байдаг уу? Энэ асуултад бараг хүн бүр ҮГҮЙ гэсэн хариултыг өгнө. Өчигдрийн бүтээгдэхүүнийг шинэд тооцон хэрэглэдэг нь нууц биш. Тэгэхээр түгээлтийн машиныг өглөөний 07.00 цагаас хойш зогсоох нь шинэ бүтээгдэхүүн хэрэглэх хэрэглэгчийн эрхийг хязгаарлана гэж туйлшрах хэрэггүй. Харин ч шөнө болон үүрээр бүтээгдэхүүнээ тараах нь өглөө хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн очих боломж бүрдэнэ. Энэ зохицуулалтад нийцэж, бараа бүтээгдэхүүнээ тарааж чадахгүй бол тэгээд БАЯРТАЙ биз дээ. Өрсөлдөөн бол зах зээлийн хууль.

 

Улаанбаатар хотод 20 гаруй мянган түгээлтийн машин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Өдрийн цагаар давхилдах нь 40 гаруй хувийн шатахуун илүү зарцуулалттай, 70 гаруй хувийн цагийн алдагдалтай байгааг НИТХ-ын дарга хэлж байна. Сургууль, цэцэрлэг, ажил албатай зэрэгцэн 20 000 машин түгжрэлд нэмэр болдог гэсэн үг. Дээр нь бараа бүтээгдэхүүнээ буулгах, зөөх гэж зам дээр 10-15 минутын түгжээ болдог нь ч үнэн. Харин энэ хязгаарлалтыг хийснээр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурна гэсэн тооцоог ажлын хэсгийнхэн хийжээ.

 

 

Тэгэхээр түгээлтийн машиныг цагаар хязгаарлах зохицуулалтыг гараа өргөн дэмжье. Энэ зохицуулалтад түргэн мууддаг бүтээгдэхүүн, барилгын материал гэж ялгаварлах шаардлагагүй. Бүх бүтээгдэхүүний түгээлтийг шөнийг цагаар хийж, ХҮНИЙ хэрэгцээг зүй ёсоор хангая. Дээр нь замын ачаалал ч тодорхой хэмжээгээр буурах нь.

 

Энэ зохицуулалт зөвхөн хэрэглэгч, замын хөдөлгөөнд оролцогчдод таалагдсан юм биш. Бараа нийлүүлэгч компаниудад ч илүү зардалгүй. Наанадаж л түгжрэхгүй учраас шатахууны зардлаа хэмнэнэ. Түгээлтийн машины жолооч нар ч өдрийн цагаар зам дээр түгжирч зогсох бус өөр ажлаа амжуулах боломжтой.

 

Энэ бүхнийг тооцсон ажлын хэсгийн саналыг үг дуугүй дэмжье. Хотын удирдлагууд ч энэ саналыг дэмжиж, ирэх он гэлтгүй ирэх сараас хэрэгжүүлж эхэлмээр байна. Угаас удирдах түвшний шийдвэр хэн бүхэнд таалагдах албагүй. Хэсэг бүлгийн ашиг сонирхол бус нийслэлийн гурван сая иргэний эрх ашиг  тэргүүнд тавигдах учиртай.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
irgen:
oyutnuud tsagiin ajil hiih bolomj neegdene
2018-11-20
Түгээлтийг шөнөөр өгхийн тулд жолоочоос гадна хэдэн хүн шөнөөр ажиллаж хэдэн өрхийн эцэг эх гэр бүлээ шөнөөр орхиж ажиллах вэ наадахыг чинь дэмжихгүй байна
2018-09-22
irgen:
oyutnuud tsagiin ajil hiih bolomj neegdene
zochin:
Энд ганцхан хоол хүнсний түгээлт яриад байна. Үүндээр нэмээд бараа хүргэлт тавилга хүргэлт орно. Шөнө хана өрөмдөөд, хөрөө дугаргаад, хана тааз нураагаад тавилга угсруулах айл байх уу, хажуу хөрш айлууд дуу шуутай бөөн асуудал болдог ш д
2018-09-21
MGL:
Zuv sanal bna. Deer n Huuchin hayagdal bn mashinii Importiig nen yaraltai zogsooj heregtei! Su.Batbold,Amarsaihan,Bayarhuu ene 3 zaluu darga gadaad orni tumriin xog xayagdliin importiig bvrmusun xorigloj taslan zogsooxiin tuluu ajillah htei .Itgej bna shv ta bvhend !
2018-09-21
Болд:
Ард түмнийхээ амьдралд нийцсэн хөрсөнд буусан хууль журам гаргалдаа ихэнх жижиг дэлгүүрүүд орон сууцны голд байдаг оройн цагаар машинууд орон сууцны гадаа чихээд тавьчихдаг хаагуур нь портер чихэх вэ? Судалгаа чинь худлаа байна. Өдрийн цагаар орон сууцны замууд сэлүүхэн байдаг юм. Ард түмнийг шинэ талх иддэггүй тэртээ тэрэнгүй хоносон талх хугацаа нь дууссан юм идээд сурцан юм чинь гэх маягийн доромжлол бичээд байгаа юм байна л даа. МАНГАРУУД МАНГАРТАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ
2018-09-21
tegeed demjeech
2018-09-21
Түгжрэл хот ШАВААРАЛДАЖ бөөгнөрсөнийх. Орон сууц, сургууль цэцэрлэгүүдийг хотын захад гарга. Өөр ямарч арга байхгүй.
2018-09-20
Komunist dargad:
Tugeelt egehgui 7 honoyo. Khen hohirohiig n komunist day ga ta haraarai.
2018-09-20
n:
ayto zahuudiig l hamgiin turuund nuulgeh heregtei huuliin deer baidag iim yumnuudad tur tumur nuuree gargaach hotiin orshin suugch say garui hunii erh ashig zurchigduud bna
2018-09-20
sambuu:
Baraagaa khuleegeed shonojin suukh delguuriinkhen yu khiikh ve? Arkhia l shonojin zarna shuu dee. Goyo goyo.
2018-09-20
Унтаахайнуудаа:
Зүгээр л эрт босдог болчихоё. Ажил 7 д эхлээд өдөр 3т тарая. Түгээлтийг шөнө хийе. Жижиг длгүүрүүд өглөө эрт 5-6д онгойгоод хүмүүс ажилдаа явсаны дараа хаагаад өдөр онгойно. ЕВРОПЫН ШАЛГАРСАН ТУРШЛАГА
2018-09-20
Зочин:
Гадаадад бараг үүрээр дэлгүүр хоршоо нь нээгддэг. Залхуу үхэр монголчууд л ингэж чаддаггүй
2018-09-20
Undraaa:
Yalgaagvi l mashinuud ymchn baraagaa tgd shunu suuj bgd hvleej awah ymuu tom mashinuud tow zamara l yawdggv bolgoh hergtei busad hvmvvsg bas bodh hergtei ihenh huwiig jijig tereg l ezeldgshde soelgv ym uud zunduu l bdgshde
2018-09-20
Зочин:
Гадаадад бараг үүрээр дэлгүүр хоршоо нь нээгддэг. Залхуу үхэр монголчууд л ингэж чаддаггүй
Zov:
Zov
2018-09-20
зөв дэмжиж байна. үндэслэлтэй зүйл бичсэн байна. 19 он хүлээх шаардлага байхгүй. 10 с араас хэргэжүүлэх хэрэгтэй. захирамж шийдвэрээ яаралтай гарга
2018-09-20
Baraagaa awiil gewel delguuruud ongoij bhaas oor arga bhgui
2018-09-20
Tegwel nogoorood unt
2018-09-20
Zuwshdee zuw:
Hugjiltei orond shunuduu baraagaa taraaj margaash n shine baraagaar irgeddee uilchildeg huuchin zurshlaasaa salah heregtei zah zeeliin niigemd bgaal bl orsoldoon dund oorchlogdoh heregtei nogoorch untahaa bolitsgoo
2018-09-20
Татвар төлөгч:
Хэрэв долоо хоногт 2 удаа машинаар явахгүй болговол машины татвар, замын болон агаарын бохирдлын татвараа багасгах хэрэгтэй.
2018-09-20
зөвөө
2018-09-20
дэлгүүр хоршоо захын хүмүүс нь бараагаа авах гээд шөнөжингөө сууж байх юм байна даа
2018-09-20
Tegwel nogoorood unt
Zochin:
Ene sanal bol unheer bolohgui ldee. amidral deer ajil hiij uzeegui humuus l iim shiidver gargana. oroi 21-as tugeeltiig hiij amjihgui shdee. delguuruud chin haadag yum baigaan bizdee? id achaaliin ued ugluunuus oroi boltol tugeegeed bardaggui yum. Unheer soliutoi sanal gargah yumaa. jijig dund aj ahui negjee ingej ediin zasgaar ni haaj boogood bhaas ene uls chin yaj hugjih be dee...araich dee
2018-09-20
Baraagaa awiil gewel delguuruud ongoij bhaas oor arga bhgui
ehleed da huree, zuun ail huchit shonhor, narantuul, bars geh met ene zahuudaa l nuulgeed ali tegvel naad tugjree chin ers buurna
2018-09-20
Зөв санал байна . Бас машинуудыг тэгш сондгойгоор явуулах хэрэгтэй бид долоо хоногт 2 өдөр нийтийн тээврээр болон явган явхад хохирох зүйл байхгүй хотын удирдлага зоригтой шийдэх хэрэгтэй . Хүн болгоны хүсэл сонирхолыг хангах боломжгүйгээс хойш нийтийн эрх ашгийг дагах нь зөв.
2018-09-20
Татвар төлөгч:
Хэрэв долоо хоногт 2 удаа машинаар явахгүй болговол машины татвар, замын болон агаарын бохирдлын татвараа багасгах хэрэгтэй.
BN:
Shuniin tsagaar bairnuudiin gadaa achaanii mashin orilj uguh um bn ter tegeed zygeer yy
2018-09-20
sanal baina bariad idchuuzee!!!:
Auto mashinii tsagiin hyazgaarlaltiig 07.00-21.00 tsag bolgoh - (ugluu 08.00 tsagaas umnu uraldaj garaad bituu tugjrel) Zarim zamiig tsagiin zohitsuulaltaar neg egneend shiljuuldeg bolgoh, Zuun durvun zamaas-Baruun zam hurtel zuvhun tuslah zamruu ordog baih!!! ternees zamruu ordoggui baih-uchir ni 1r egneegeer yavj bui autobusnii umnuur oroh geed buun tugjrel autobus ternees zugataah geed 2r egneeruu orood tegeel nair saihan bolj baigaa yum daa!!!! Anhaaral tavisand bayarlalaa
2018-09-20
нам дагасан хулгайчууд:
кккк чадлаа юуу чадчинааааа наадуул чиньхэдхэн том машин л зогсоно биз кккк ажил хийнэ ч гэж ккккк
2018-09-20