Шүхэрчин аврагчдын минь тэнгэр нь цэлмэг, газардалт нь зөөлөн байг
2018-09-20

Өнөөдөр Шүхэрчин дайчдын өдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагын үе, үеийн шүхэрчин аврагчдадаа  баярын мэндийг дэвшүүлье.

 

ОБЕГ-ын  Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны шүхэрчин аврагчид Монголын улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай шилжин байрлаж, эрэн хайх, аврах нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй газар зөөвөрлөх, эд хөрөнгийг нь авран хамгаалах үүрэгтэй Онцгой байдлын байгууллагын тусгай хүчин юм.

 

 

Шүхэрчин аврагчид ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэлээ гэхэд 2000-4000, түүнээс ч дээш метрийн өндрөөс үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Сүүлийн 10 жилд нийт 50 гаруй удаагийн ой хээрийн голомтод 400 гаруй хоног ажиллан, 800 орчим га талбайн түймрийг унтраасан төдийгүй 2015 онд ОХУ-д гарсан түймрийн голомтод мөн үүрэг гүйцэтгэсэн.

 

 

Түүнчлэн 2014 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун ууланд авиралт хийж яваад төөрсөн 76 уулчдын амь насыг аварсан бол 2017 онд Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд осолдсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд оролцсон гээд Монгол улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэдэг юм.

 

Шүхэрчин аврагчдын минь тэнгэр нь цэлмэг, газардалт нь зөөлөн байг.

 

Shuud.mn
Сонин хачин
gazriin jiguur gej baihgui
2018-09-21
мж:
Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье амжилт залуусаа.
2018-09-20