Онцгой байдлын байгууллагын баг тамирчид эх орондоо ирлээ
2018-09-20

Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын баг тамирчид эх орондоо ирлээ.

 

  БНСУ-ын Чүнжү хотноо 2018 оны 09 дүгээр сарын 10-аас 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд дэлхийн 51 орны арван мянга гаруй тамирчид спортын 75 төрлөөр өрсөлдсөн юм.

 

 

Монгол улсаас Онцгой байдлын албаа төлөөлөн спортын долоон төрлөөр 28 тамирчин оролцсноос чөлөөт бөхийн төрөлд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, дэд ахлагч Т.Дэчинжурмид,  марафоны төрөлд мөн алтан медалийг 35,05 секундын амжилтаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, ахлах ахлагч Б.Түвшинбаяр хүртсэн бол шатрын төрөлд  Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагч Т.Батдэлгэр хүрэл медаль, мөн баг тамирчид гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин