САММИТ СПОРТ наадам амжилттай болж өндөрлөлөө 
2018-09-20

Саммит компьютер технологи компанийн үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Саммит Спорт наадам 2018” өнгөрсөн 7 хоногт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Спорт наадмаар Сагсан бөмбөг, хөл бөмбөг, дартс, E Sport буюу Counter strike GO гэсэн нийт 4 төрлөөр 13 байгууллага болох Мобиком ХХК, Скайтел ХХК, Жи Мобайл ХХК,  Ай Ти Зон ХХК, Харилцаа, холбоо мэдээлэл технологийн газар, Нэкст Электроникс, Смарт Электроникс, Номин Холдинг, NCD Group, Үндэсний дата төв, МонКабел ХХК, Топика ХХК-ийн зэрэг байгуулагуудын баг тамирчид хурд , хүч, авъяас чадвараа уралдуулан амжилттай оролцож тус тусын аваргуудаа шалгарууллаа.

 


Спорт наадам маань 2018 оны 09 сарын 08-нд цахим спортоор эхэлсэн ба тус тэмцээнд нийт 8 баг орсноос

1.    1-р байранд - Мобиком

2.    2-р байранд – Скайтел

3.    3-р байранд – Саммит Компьютер Технологи компанийн багууд тодорлоо.

 

Шилдэг тоглогчоор Мобиком компаний ажилтан Саруултөгс шалгарлаа. Дараагийн төрөл болох хөл бөмбөгийн тэмцээн 09 сарын 13-ны өдөр болж нийт 6 баг орсноос

 

1-р байранд 4 хожил 1 хожигдолтой 12 оноогоор Номин Электроникс
2-р байранд 3 хожил 1 тэнцээ 1 хожигдолтойгоор 10 Скайтел компани
3-р байранд 3 хожил 2 хожигдолтой 9 оноогоор NCD групп

 

Шилдэг тоглогчоор Скайтел компанийн Эрдэнэнаран шалгарсан. 09/14ний өдөр дартсын тэмцээн болж  нийт 9 байгууллагын удирдлагууд амжилттай оролцсоноос

 

1.    1-р байранд - Жи Мобайл ХХК,

2.    2-р байранд - Саммит Компьютер Технологи

3.    3-р байранд – Ай Ти Зоне нар байр эзэллээ.

 

Харин хамгийн сүүлийн тэмцээн болох Сагсан бөмбөгийн тэмцээн маань 09 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж өнгөрлөө.

 

1-р байранд Жи Мобайл ХХК,

2-р байранд Номин Холдинг,

3-р байранд Мобиком Корпораци нар орлоо. Харин шилдэг тоглогчоор Жи Мобайл ХХК компанийн ажилтан Даваажав тодорсон байна.

 

Ингээд Багийн нийлбэр дүнгээр

1.    Номин холдинг-Алтан медаль

2.    Скайтел-Мөнгөн медаль

3.    Мобиком –Хүрэл медаль авлаа.

 

Саммит компьютер технологи компанийн 15-н жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Спортын их наадам нөхөрсөг уур амьсгалтай, оролцогч багууд сэтгэл хангалуун сайхан болж өнгөрлөө.

 

Shuud.mn
Сонин хачин