Боловсролын төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлнэ
2018-09-20

 

Боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсролын төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг өнөөдрөөс  Улаанбаатар хотноо эхлүүлээд байна. Уг сургалтыг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж. 


Сургалтад боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгийн гишүүд болох БСШСУЯ, түүний харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, их сургуулиудын төлөөлөл оролцож байна.


Тус сургалтын үеэр төлөвлөлтийн үйл явц, салбарын дүн шинжилгээ,  нөхцөл байдлын дүн шинжилгээ, хүртээмж, дотоод үр ашиг, тэгш боломж, боловсролын чанар, өртөг зардал ба санхүүжилт, гадаад үр ашиг, боловсролын салбарын удирдлагын асуудлууд, боловсролын симуляцийн загварууд зэрэг чухал сэдвүүдийн хүрээнд илтгэл мэдээлэл хийгдэж, хэлэлцүүлгийг өрнүүлэх юм. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин