“Бүсгүйн мэлмий”-г тольдоорой
2018-09-20
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Японы гэрэл зурагчин бүсгүйчүүд хамтран “Бүсгүйн мэлмий II” гэрэл зургийн үзэсгэлэнгээ өнөөдөр /2018.09.20/ нээлээ.

 

Энэхүү үзэсгэлэнд Япон Улсын хоёр гэрэл зурагчин хамтран оролцжээ. Мөн Япон Улсад зохиогдсон олон улсын гэрэл зургийн фестивальд манай улсын баг анх удаа оролцож хоёрдугаар байр эзэлсэн. Уг фестивальд оролцсон хоёр зурагчин үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн байна.

 

Гэрэл зурагчин бүсгүйчүүд “Бүсгүйн мэлмий III” үзэсгэлэнгээ Япон Улсад гаргахаар төлөвлөж байгаа аж.

 

Эргэн сануулахад Монголд гэрэл зургийн алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан эмэгтэй гэрэл зурагчид хамтран “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнг анх 2015 онд үзэгчдийн хүртээл болгож байсан.

 

Үзэсгэлэнд үе үеийн төлөөлөл болсон 13 эмэгтэй гэрэл зурагчин оролцож хөдөөгийн амьдрал ахуй, соёл урлаг, спорт, зан заншил, хүүхэд, бүсгүйн гоо үзэсгэлэн гэх мэт олон сэдэвтэй бүтээлүүдээ толилуулж байсан билээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин