БАКУ-2018: М.Уранцэцэг эхний ялалтаа авлаа
2018-09-20

 

Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотод өнөөдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр 60 кг-д Б.Амартүвшин барилдаж, ялагдлаа. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчөө цэвэр яллаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт Узбекистаны бөх Маржона Салохитдиноватай барилдаж, баруун сууж үүрэн ялснаар шөвгийн 16-д шалгарлаа.

 

МУГТ М.Уранцэцэг  нь найм дахь удаагийнхаа ДАШТ-нээс эхний ялалтаа ийн авлаа.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин