Хоёр Солонгосын удирдагчид хамтдаа уулын оргилд гарлаа
2018-09-20

Хойд Солонгосын хамгийн өндөр уул болох Пэктүгийн оргилд хоёр Солонгосын удирдагчид болох Мун Жэ Ин болон Ким Чен Ун нар гарсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Удирдагч нарыг дагалдан, Тэргүүн хатагтай нар мөн оргилд гарчээ.

 

Хөх ордны тэргүүн ийнхүү гурав дахь өдрөө Хойд Солонгос улсад саатаж буй юм.

 

 

Хоёр тал Пхеньяны энхийн хэлэлцээрийг амжилттай байгуулжээ. Олон жил хүлээгдсэн уг гэрээ амжилттай үзэглэсэн явдалд залуу удирдагч талархлаа илэрхийлэн, хойдчуудын хувьд ариун шүтээн болох Пэктү ууланд гарах саналыг Ерөнхийлөгчдөд тавьсан байна.

 

Ерөнхийлөгч Мун галт уулын тогоонд орших ариун нуурын уснаас багахан авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Mundar eree
2018-09-21