Цагаан морьтой ханхүү дэлгэцийн ард байхгүй, охид оо!
2018-09-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөдөө орон нутгаар уурхайн туслах ажилтан хийж явдаг 32 настай эрэгтэй Г гэгч этгээд хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насны охидтой дотно харилцаа үүсгэжээ. Дараа нь эцэг эх, асран хамгаалагчаас нь далдуур нүцгэн зургийг нь цуглуулан авсан байна. Нүцгэн зургийг нь авсан даруйд итгэж, үнэмшсэн өнөөх этгээд “араатан” болон хувирч бэлгийн харилцаанд орохыг шаардаж, татгалзвал цахим хуудсуудаар нүцгэн зургийг нь хэмээн сэтгэл санааны болоод бие махбодын дарамтад оруулдаг байжээ.

 

Азаар уг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар орон нутгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилж, эд мөрийн баримтаар охидтой харилцаа тогтоохдоо ашигладаг байсан гар утсыг нь хураан авчээ.

 

Мөн 17-хон настай Х гэгч этгээд хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг, зургийг нь ашиглан дарамталж бэлгийн харьцаанд ордог төдийгүй мөнгө авч байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлэн хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татжээ. Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар 1032 ширхэг насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлууд илэрчээ.

 

17-хон настай хүүд “хулхидуулж” 1000 гаруй охид нүцгэн зургаа “май” гээд л өгчихөж гэж бодохоор тэд дэндүү гэнэн, дэндүү “ухаангүй” байна. Цагаан морьтой ханхүү дэлгэцийн цаана сууж байгаа гэдэг юу л бол...Тэр жинхэнэ хайрыг хайсаар завгүй яваа гэдгийг санаж, харин дэлгэцийн ард хэн дуртай нь түүний дүрд хувирч болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Танихгүй хүнээс ирсэн зурваст хариу бүү өг. Ер нь танихгүй хүнийг бүү найзаараа нэм. “Та хойд насандаа хэн болж төрөх вэ, “Та урд насандаа хэн байсан бол”, “Та аль хааны үед юу хийдэг байсан бэ” зэрэг огт хэрэггүй сонжоонд итгэж, түүнийг бүү туршиж үз. Урд насандаа хэн байсан, хойд насандаа хэн болохыг чинь бурхан ч, лам ч мэдэхгүй. Энэ бол зүгээр л фэйсбүүкийн нууц үгийг чинь хуулж авах гэсэн оролдлого, эсхүл фэйж хуудасныхаа хандалтыг өсгөх гэсэн башир арга.

 

Ухаантай амьдарна шүү, охид оо!

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
том тэнэгт долигонох жижиг тэнэгүүд үргэлж олддог. Гомо Мөнхөө ахдаа зориулав
2018-09-22
Tiim ohin bva ooriinhoo tenegt gomdoo
2018-09-21
Цагаан лексусанд итгэсээр мөн тэнэгтэх юм доо
2018-09-21