БАКУ-2018: М.Уранцэцэг шигшээ дөрөвт шалгарлаа
2018-09-20

 

МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг дөрөвдүгээр тойргийн барилдаанд өрсөлдөгчөө яллаа. Тэрбээр А хэсгийн аваргын төлөө Португалын Катарина Костаг өчих мэхээр ялж, хагас шигшээд шалгарлаа. М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө 2017 оны Дэлхийн аварга Фуна Тонакитай хүч үзнэ. Шигшээ барилдаан орой 20.00 цагаас эхэлнэ. 

 

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жодо бөхийн ДАШТ-д 129 орны 800 жүдоч хүч үзэж байна. Манай улсаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 18 жүдоч зодоглож буй.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Д.СУМЪЯА БУДАА БОЛОО ЮУ...
2018-09-23