Улаанбаатарт таван хэм дулаан байна
2018-09-21

 

2018 оны 0дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Балж, Улз голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, Их нууруудын хотгороор 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 4-6 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин