З.Баянсэлэнгэ: Ц.Элбэгдорж хүнд итгэдэггүй, ашигч хүн
2018-09-21

Контрол олон нийтийн цахим телевизийн “Комментатор” нэвтрүүлгийн зочноор МАХН–ын гүйцэтгэх хорооны гишүүн, 2012-2016 оны хооронд Монгол төрийг түшилцсэн З.Баянсэлэнгэ уригдаж, тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбаттай хөөрөлдсөнийг уншигч танаа хүргэе.

 

 

–Сайхан намаржиж байна уу. Зун, намрын заагаар шүүхэд дуудагдаж олны анхаарлыг нэлээд татлаа, та?

 

-Сайхан намаржиж байна. Үнэн үнэн. Ганц энэ зун, намар гэлтгүй, хоёр жил шүүхээр явлаа. Шүүх хурал гурван өдөр хуралдсан. Шүүхээс гаргасан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.

 

–Мөнгөн торгууль ногдуулсан. Тэгээд зогсохгүй таныг ойрын дөрвөн жил төрийн албанд ажиллахыг хориглосон, нэлээд хор холбогдол дагуулсан шийдвэрийг шүүхээс гаргалаа?

 

-Улс төрд дахин хөл тавихыг хорих, төрд ажиллах бүх гарцыг хаасан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй байна. Дахин давж заалдах хоёр шатны шүүх бий. Эцсийн шийдвэрийг Дээд шүүх гаргана.

 

–Шүүх шударга байх ёстой. Засгийн газрын гаргасан шийдвэрийг нэг сайдад тохох нь хэр зэрэг шударга шийдвэр вэ?

 

-Засгийн газрын тухай хууль буюу Үндсэн хуульд “Засгийн газар бол хамтын зарчмаар асуудлыг шийднэ. Энэ шийдвэр нь тогтоол хэлбэрээр гарна. Ерөнхий сайд ганцаараа асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд захирамж хэлбэрээр гарна” гэж заасан байдаг. Засгийн газрын шийдвэр бол хамтын шийдвэр учраас ямар нэг хууль зөрчсөн асуудал гарах юм бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэсэн хуультай. Засгийн газрын гаргасан хамтын шийдвэрийг тухайн нэг хүн дээр нь нэр цохож хариуцлага хүлээлгэж байсан ийм түүх, туршлага урьд хожид байгаагүй юм билээ.

 

–Юу боллоо гэж, яалаа гэж Танд шүүхээс шийтгэл ногдуулахад хүрэв?

 

-Засгийн газрын тогтоол буюу түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүллээ гэж. Иргэдэд үр өгөөжөө өгсөн тогтоол гэж би үнэлдэг. 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл үе үеийн Засгийн газар дэмжиж, үргэлжлүүлэх гарц гаргалгаагаа хайж ирсэн ийм л тогтоол. Нийтдээ 1500 айлын орон сууцыг түрээсэнд өгсөн байдаг. Ядарсан, амьжиргааны төвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, залуу гэр бүл гэх мэт ипотекийн урьдчилгааг төлчих бэлэн мөнгөгүй иргэдээ төр бодлогоор дэмжсэн хэрэг. Энэ хүрээнд 223 айлыг орон сууцжуулсан. Засгийн газрын тогтоол нь гараад, үнэ нь заагдаад, 15 тэрбумаар худалдаж авахыг Сангийн яаманд үүрэгдсэн. Харин энэ ажлыг гардан зохион байгуулах ажлыг салбар хариуцсан сайдын хувиар би гүйцэтгэсэн. Гадуур шуугиад байгаа шиг Баянсэлэнгэ сайд байхдаа төрд 972 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь ор үндэсгүй явуулга. Тэр дурдаад буй мөнгийг би үзэж хараа ч үгүй, тоолоо ч үгүй. Тэр тусмаа “Бэрэн” гэдэг компанид аваачиж тушаагаагүй болно. Хохирол гэж буй дүнг хэрхэн тооцож гаргаж ирснийг нь тайлбарлая. Засгийн газрын орон сууц худалдаж авсан үнийг хөрөнгийн үнэлгээний компаниар дахин үнэлгээ хийлгэж, тэгэхдээ бодит үнээс доогуур үнэлүүлж, зөрүүг нь улсад учруулсан миний хохирол гэж тулгасан. Засгийн газрын тогтоол бүхий шийдвэрийг хэрэгжүүлсний төлөө буруутгаж байна. Мөнгөн урсгалыг ч сайтар, нарийн нягтлаагүй. Баталсан 15 тэрбум төгрөг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн Ж.Эрдэнэбат ерөнхий сайдын кабинетийн сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гарын үсэгтэй шилжсэн байдаг. Үүнийг ч нягтлаагүй. Хамтын зарчмаар шийдсэн тогтоол, түүний гүйцэтгэгчийг буруутгахдаа хүрвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч хамаарна. Тэр тусмаа мөнгө шилжүүлсэн Б.Чойжилсүрэн сайд ч хариуцлага үүрэх учиртай. Байраа авсан иргэдийн хувьд сар бүр түрээсийн 250 мянгаа төлөөд явж буй. Түрээсэнд байр авсан 1500 айл бий. Тэд сард гурван тэрбум төгрөг, цаашлаад таван жил амьдарна гэвэл 22 тэрбум 500 сая төгрөг төсөвт төвлөрүүлж байна. Байраа ч эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн. Түрээслэхээс гадна худалдан авах ч тохиолдол бий. Түүний бодит жишээ бол Боловсролын сайд Ц.Цогзолмаа “Хурд” компанийн барьсан цэцэрлэгийг Засгийн газрын тогтоолоор энэ намар худалдаж авсан. ЭМЯ ч гэсэн УИХ-ын гишүүн М.Билэгтийн компанийн баригдаж дуусаагүй эмнэлгийг худалдаж авахаар Засгийн газрын тогтоол гаргуулан зэхэж байх жишээтэй. Ижил зүйл хийснээр нэг нь буруутан болж, нөгөө нь гавьяатан болж болохгүй л болов уу. Хэн нэгнийг хилсээр буруутган, бэлдсэн ангал руугаа түлхээд унагачихдаг ийм гарцыг надаар эхлүүлж байгаа юм уу ч гэж бодогдох юм. Миний бие дангаараа шийдвэр гаргаад гарын үсэг зураад, түүнээс болж улсад хохирол учирсан бол эсвэл би тэндээс мөнгө завшсан бол хариуцлага хүлээхэд бэлэн.

 

–Та бид хоёр 2012 оны УИХ–ын сонгуулийн өмнөх цагаас бие биеэ мэднэ. Би ТВ9-д ажиллаад, та намд зүтгээд. Та бол гэр хорооллын орчноос Монголын засаг захиргааны хамгийн доод нэгжийн даргаас төр түшилцсэн анхны монгол эмэгтэй. Энэ бас их ховор тохиолдол шүү?

 

-Тэгэлгүй яахав. Бүр дээр нь УИХ-ын Байнгын хорооны дарга, үргэлжлүүлээд төрийн сайдаар ажилласан. Ер нь түүхэндээ анхдагч гэдэгтэй санал нийлж байна. Намайг УИХ-д орж ирсэн тухайн тэр цаг мөчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг барьсан, хорьсон үе давхацсан. Улс төрийн нөхцөл байдал хүнд байсан. Ерөнхийлөгчийн сонгууль ч ойртож байсан. Бидний улс төрийн тэмцэл эрчээ хадгалж байсан. Миний хувьд анхнаасаа УИХ-ын гишүүн болно гэж зориогүй . Намдаа, зөв зүйлийн төлөө тэмцэж байна гэсэн итгэл үнэмшлээр зүтгэж явсан. Энэ тууштай, үнэнч, зарчимч байр суурь маань намайг өндөрт өргөж, УИХ-ын гишүүн, сайд хүртэл хийлгэлээ шүү дээ. Би ингэж л боддог.

 

–Байнгын хорооны дарга гэдэг чинь хуучин системийн үнэлгээгээр бол улс орныг удирдаж байсан улс төрийн товчооны 11 гишүүний нэг шүү дээ?

 

-УИХ-ын бүтцийн байгууллага. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга байсан. Таван яамны бодлого үйл ажиллагааг зангидаж ажилладаг хороог удирдсан. Салбар яамдаас оруулж ирж байгаа хуулийн төслийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх, батлах, хэрэгжилтийг хангуулах тал дээр хичээн ажилласан. Их зүйлд суралцсан. Би өмнө нь төрд 10 гаруй жил ажилласан ч хууль тогтоох дээд байгууллагад ажиллах нь тухайн хүнээс их зүйлийг шаарддаг, түүнийгээ дагаад өөрийн эрхгүй боловсордог гэдгийг биеэрээ туулсан. Цаг хугацаатайгаа хөл нийлүүлж алхах тийм үүрэг надад ноогдсон. Тухайн үед өглөөний 08:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ажиллахдаа өдөрт нь уулзалт, хурлаа амжуулж, шөнө дөл болтол цаастай ноцолдож суудаг байсан.

 

–Танд бусад гишүүнээс нэг л давуу тал байсан. Тэр нь хэнд ч өр ширгүй, хэнийг ч лоббидох шаардлагагүй. Өнөөдрийн 60 тэрбум гэж яриад байгаа шиг өр төлөөс байхгүй. Нуруун дээрээ хүнд ачаагүй хөнгөхөн гишүүн болсон. Тиймээс ажиллахад хялбар байсан байх?

 

-Би жагсаалтын VIII бичигдэж орсон. Намынхаа эмэгтэй гишүүдээс нэгд бичигдсэн. Тухайн үед Чингэлтэй дүүрэгт өрсөлдөх байх гэж төсөөлж байтал Г.Уянга дэвшсэн учраас намайг Чингэлтэй дүүргийн мянгатын даргын хувьд нэр дэвшигчийнхээ төлөө ажилла гэдэг үүрэг оногдуулж, пропорцианаль тогтолцооны дагуу жагсаалтын наймд бичсэн. Мөнгө төлөлгүй жагсаалтад бичигдсэн. Пропорцианаль тогтолцоо нь их давуу талтай. Заавал мөнгөтэй хүн төрд орох ёстой гэсэн буруу сэтгэлгээг би тухайн үед халсан гэж боддог. Хоёрдугаарт, энэ тогтолцоо байснаараа УИХ-д эмэгтэйчүүд орох боломжийг илүү нээсэн. УИХ-д эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчийн хооронд их зөрүү байдаг. Гараа тэгш биш гэж би үздэг. Эрчүүд олон давуу эрхийг эдэлдэг. Хөрөнгө мөнгөний хувьд ч, нийгэмд эзлэх байр суурийн хувьд ч. Энэ ч утгаараа можаритор тогтолцоог эмэгтэйчүүдэд ихээхэн халтай гэж би харж байна.

 

–Тэгвэл тийм сайн хуулиа яагаад өнгөрсөн УИХ–аар өөрчилсөн юм бэ. Та УИХ–д сууж байсан даа?

 

-Тухайн үед би можаритор тогтолцоог эсэргүүцэж байсан. Тэр үед Ардчилсан нам олонх гэдгээрээ хүч түрж, хуулийг санаснаараа өөрчилсөн. Өөрсдөдөө хэт итгэсэн, бардамнасан. Бусдын үгийг сонсохоо больсон. Түүнээсээ болоод ялагдсан.

 

–АН–ын дарга С.Эрдэнэ УИХ–ын сонгуулийн дүнд их эргэлзсэн гэж байсан.

 

-Сонгууль эхлэхээс бүтэн жилийн өмнөөс МАН-ын зүгээс ард түмний дунд нэгэн сонирхолтой мессеж чулуудсан. Тэр үеийн Ардчилсан нам өнөөдрийн 65-ын бүлэг шиг өөрсдөдөө эрдэж, байгуулсан Засгийн газраа унагасан байсан. Намын даргаа сольж, эсэргүүцсэн нөхдөө хорьж цагдах хүртэл зүйл гарсан шүү дээ. Тиймээс Ардчилсан нам засаглаж чаддаггүй. МАН бол хамаагүй илүү юм байна гэдэг мессежийг олны дунд тараасан. Энэ бас сонголтод нөлөөлсөн байх.

 

–Засгийн газрын нууц хуралдаан болоод, Эрдэнэтийн 49 хувийг хувь хүн авчихсан байна гэсэн мэдээллийг Та ил гаргаж байсан. Санал өгөхөөс хоёр хоногийн өмнө. Энэ бол Ардчилсан намыг унахад нөлөөлсөн байх гэж санадаг?

 

-Нөлөөлсөн. Тухайн үед Засгийн газрын гишүүд ажлаа хийж байсан. Нууц хуралдаан болсон. Тэрүүгээр Эрдэнэтийн 49 хувийг нэгхэн жилийн өмнө байгуулагдсан, компанийнхаа дансанд нэг сая ам.доллартай, ердөө 24-хөн настай залууд өгсөн асуудал нь өөрөө энэ Засгийн газар маань хууль зөрчлөө. Монголын ард түмний өмчийг хуйвалдаж нэг компанид өгчихлөө гэх ойлголтыг төрүүлсэн. Ингэж хэвлэлээр бичиж, мэдээлж байсан. Сонгууль дөхөж, санал өгөх өдөр хаяанд тулсан учраас МАН үүнийг овжноор ашигласан. Өнөөдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ихээхэн мэдээлэл хийж байсан. МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал Эрдэнэтийн 49 хувийн булхайг таслан зогсооно. Алдагдсан хувийг төрдөө буцааж авна, ард түмэндээ өгнө гэж ярьсан. Харамсалтай нь тэр ярьж хэлсэндээ МАН хүрэхгүй л байна. 65-ын бүдүүн бүлэг хүсвэл ямар ч асуудлыг шийднэ. Өнөө хүртэл шийдэхгүй байгаа нь үүний цаана маш том бүлэглэлийн эрх ашиг нуугдаж байна гэж ойлгогдож байгаа. Тэдний хүч өнөөдөр ч сарниагүй. Үүнийг таслан зогсоохыг амласан 65-ын бүдүүн бүлэг нь энэ олигархи бүлэг дотроо өөрсдөө орчихсон яваа гэсэн үг.

 

–Өөрийн чинь хийсэн мэдэгдэл УИХ–ын гишүүн О.Баасанхүүг дахин сонгогдоход их дэм болсон байх гэж боддог?

 

-Өмнө нь жагсаалтаар УИХ-д орсон О.Баасанхүүд дахин УИХ-д сонгогдоход том дэмжлэг үзүүлсэн. МАХН өөрөө гурав дахь хүчин гэдгээ баталчихсан байсан. Дээр нь Эрдэнэтийн асуудал дээр эрдэнэтчүүд их бухимдаж байсан. Зөвхөн тэд биш Монголын ард түмнийг тэжээж байсан том үйлдвэрийг 24 настай залууд өгнө гэдэг байж болохгүй асуудал. Ямар ч туршлагагүй хүнд өгсөн. Тэгээд энэ асуудлыг дэлгэсэн МАХН-ын гишүүдэд итгэж О.Баасанхүүг сонгосон.

 

-2012-2016 онд МАХН, түүний эвсэл 13 суудал авсан. Дараагийн сонгуулиар энэ байр суурь бэхжиж, суудлын тоо нэмэгдмээр атал ердөө ганцхан суудалтай үлдсэн. Үүндээ ямар дүгнэлт хийсэн бэ?

 

-Янз бүрийн өнцгөөс л тайлбарладаг. МАН бол АН-аасаа дээр юм байна гэдэг ойлголт тарсан. Манай нам Эвслийн Засгийн газарт хамтарч байсан учир АН-ын нэр хүндийг дагаад манай намын нэр хүнд хамтдаа унасан. Сайтар тунгааж чадсан бол хамтарсан Засгийн газрын алдаатай бодлогыг бид эсэргүүцэж явсан. УИХ дээр ч бүлгийн байр суурийг идэвхтэй илэрхийлдэг байсан. Гэтэл биднийг АН-тай нэг уутан дотор аваачаад л хийчихсэн. Сонгуулийн санал авах үеэр царцааны нүүдэл гэх мэт их луйвар явагдсан. Хар машины алдаатай тоолсон саналын хуудсыг яах вэ гэдэг асуудлыг ч шийдээгүй байсан. Олон шалтгаан нөлөөлсөн.

 

–Хар машинаас манайх татгалзах ёстой юм шиг?

 

-Хүний гараар л бүтээгдсэн зүйл. Та санаж байгаа бол гишүүдийн утсыг гаднаас хакердаад мессеж хүртэл ирж байсан гэж ярьж байсан. Түүнтэй адилхан. Хар машины системд нэвтэрч болно. Хэн ч хакердаж болно. Ямар ч үр дүн гаргаж болно. Бид бас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хар машины луйврыг биеэрээ үзсэн хүмүүс шүү дээ. Саналын илүүтэй явж байгаад л нэг цагийн дараа тог тасраад ирэхэд санал бүр дор уначихсан, аажим аажмаар унагааж байсан. Хар машины шаардлага манайд байхгүй гэж хэлж болно. Манай улсын хүн ам 30, 40 сая биш шүү дээ. Тэр тусмаа сонгуулийн насныхан хязгаартай. Гараар тоолчиход ч цаг их орохгүй. Бидэнд засаж залруулах зүйл их байна. Нэгийг нь янзлах гэхээр нөгөө рүү ордог. Ингэж явсаар байгаад хаана очиж мөргөдөг вэ гэхээр Үндсэн хууль дээр л тулж очдог. Бүх зүйл Үндсэн хуулиас эхлэлтэй. Өнгөцхөн засвар хийгээд явбал энэ өөрчлөлт биш, системээр нь л өөрчлөх шаардлагатай.

 

–Та УИХ–ын гишүүнээсээ буугаад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Яг одоо юу эрхэлж байна вэ?

 

-Шүүх, цагдаагийн асуудлаас болоод намынхаа ажилд ч оролцож амжихгүй, хөдөө гадаа явж чадахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дарга учраас дүүргийнхээ намын ажлыг зохион байгуулдаг. Манайх чинь 32 хороотой 300 гаруй мянган хүнтэй. Монголын хүн амын 10 хувь нь амьдардаг том дүүрэг. Хажуугаар нь, өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх зорилгоор орчуулагчийн оройн ангид хоёр жилийн бакалавраар сурч байна, нийтийн удирдлагаар докторант болсон.

 

–УИХ–ын цөөнгүй гишүүнтэй уулзаж ярилцаж байхад тэд гишүүний орлого, зардлаа дэлгэх дургүй байдаг. Та орлого, зардал, хангамжийг мэдэх хүний хувьд хэлэх болов уу гэж бодох юм. Ингэхэд хорооны Засаг дарга байхдаа Та хэдэн төгрөгийн цалин авдаг байлаа?

 

-700-гаад мянган төгрөг авдаг байсан. Намайг хорооны Засаг дарга л хийж байсан гэж хүмүүс ойлгодог. Хорооны засаг дарга хийж байсан. Түүнээс хойш Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст Гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байлаа. Цагдаа, хууль, төр захиргааны байгууллагад ажиллаж байсан туршлага надад байсан. Цалингийн хувьд 800 мянгаас дээш гарч үзээгүй, тэнд ажиллаж байхдаа. Найзынхаа лангуун дээр зогсоод 250 мянган төгрөг авч байсан үе бий. УИХ-ын гишүүн болоход 800 мянгыг нугалсан цалин авсан л даа. 1.6 сая төгрөг. Үүнээс татвар шимтгэлээ төлнө. Үүнд нуух, хаах зүйл байхгүй. Өмнө нь бол УИХ ихээхэн дампуу байсан юм билээ. Нэг гишүүн 1-3 тэрбум төгрөг тойрогтоо зарцуулах эрхтэй байсныг З.Энхболд даргатай парламент таслан зогсоосон. Ингээд тойрогт дураараа мөнгө зарцуулах төсөвгүй болсон талтай. Дээр нь УИХ-ын гишүүдийг орон байраар хангадаг байсан юм билээ. 4-5 удаа сонгогдсон гишүүдийн зарим нь тэр тоогоороо байр сууц авсан байх жишээтэй. Бидний үед үүнийг мөн зогсоосон. Харин УИХ-ын Тамгын газрын ажиллагсдад 250 сая төгрөг төсөвлөгддөг. Орон байр, хашаа байшингаа янзалъя гэсэн үйлчлэгчээс авахуулаад ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх зориулалттай төсөв мөнгө. Тэр мөнгийг над дээр нялзаах гэсэн оролдлого бас гарч байсан. Хуулийн төсөл шинээр санаачлахад жилдээ 10 сая, хууль сурталчлахад 10 сая төгрөг бий. Хүмүүс нэг төсөл санаачлаад л 20 саяыг авдаг гэж буруу ойлгоод байдаг. Энэ мөнгөндөө хэдэн ч төсөл санаачилж болно. Унааны зардалд 500 мянга, утасны зардалд 120 мянга, хэвлэл захиалгыг УИХ-аас даадаг. Гадаад томилолт таван сая төгрөг. Ингээд жилийнх нь төсөв.

 

–О.Баасанхүү гишүүнийг та мэднэ. Н.Энхбаяр даргын хуулийн нэг зөвлөх нь байсан. Сүүлийн жилүүдэд намыг хуваах гэсэн, О.Баасанхүү намыг тасдаж өөртөө авах гэлээ гэх мэт бие бие рүүгээ хөвөнд боосон чулуу шиддэг ийм үзэгдэл тасралтгүй өрнөх боллоо?

 

-Хууль талдаа маш олон хүнтэй Н.Энхбаяр дарга хамтарч ажиллаж байсан. Н.Энхбаяр даргыг тэвчээртэй хүн тулдаа хэвлэл мэдээллээр О.Баасанхүүгийн тухай бага ярьсан гэж би анзаарсан. Даргын хувьд, жижигхэн сэтгэхүйтэй хүнтэй орооцолдоод яахав гэдэг үүднээс харьцдаггүй байх л гэж бодсон. О.Баасанхүү гишүүн ёс зүйгүй, хүн чанаргүй, хударгагүй зан гаргасан. Тэр хүний амьдралын философи нь биднийхээс өөр юм билээ. Бид бол итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүс. Хүнийг салгадаг зүйл бол хөрөнгө мөнгө л байдаг. Бидэнд тийм зүйл байхгүй учраас зууралдаад л бүхнийг хамтдаа хийчих юмсан гээд байдаг. О.Баасанхүү бол хөлсөө аваад ажилладаг өмгөөлөгч хүн. Өмгөөлөгч хүний зан юу юм бэ гэхээр тухайн хүний эрх ашгийг хамгаалахын тулд ганцаараа явдаг. Тиймээс хамтарсан тоглолт гэдгийг мэдэхгүй. Би бүлгийн дэд дарга байхдаа дөрвөн жил араас нь хөөцөлдөөд ойлгосон. О.Баасанхүүгийн энэ занг бусад хүн овжиноор ашиглаад энэ намыг хоёр хуваах гээд байгаа юм.

 

–О.Баасанхүүгийн энэ тоглолт нь МАХН сонгуульд ганц суудалтай үлдэхэд бас нөлөөлсөн байх?

 

-Мэдээж шүү дээ. Энэ хүн идсэн сав руугаа өөрөө нулимсан. Н.Энхбаярын өмгөөлөгч байсныг Монгол даяараа мэднэ. Улс төрд анх яаж хөл тавьсныг хүртэл. О.Баасанхүүгээс мөнгө нэхсэн биш, шантааж хийсэн биш. МАХН-ыг хоёр хуваах гэсэн бусдын тоглоомны бай болж яваа хүн О.Баасанхүү.

 

–Хэнтий аймаг дахь 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх талаар зүтгэж буй хүмүүсийн нэрс дунд О.Баасанхүүг дурддаг.

 

-О.Баасанхүү гишүүн эрдэнэтчүүдийн дэмжлэгтэйгээр сонгогдчихоод эргээд тэднийгээ нулимсан. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэн авах ёсгүй, төр дээрэмдэх гэж байна гэдэг талыг тэр баримталсан. Ийм л түшээ. 2016 онд УИХ-ын гишүүн болоод нам дээрээ нэг удаа ирсэн. Түүнээс хойш нэг ч хуралд ирээгүй. Туслахуудаар нь дамжуулаад ч тусыг олоогүй. Тэгтэл, гэнэт л Бага чуулган зарлаад төрийн ордонд шөнө оройн цагаар хуралдуулаад хүмүүсийг хөдөө орон нутгаас ирэх зардлыг нь даагаад л эхэлсэн. Нам өөрөө Их хурлаа зарлан хуралдуулчих хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй байсан үе. Гэтэл нөгөө намаасаа мөнгө нэхээд суудаг О.Баасанхүү чинь Төрийн ордонд хэдэн өдөр хуралдуулж, их хөрөнгө мөнгө цацсан. Их хурлын гишүүнийхээ төсвийг ч бүтнээр нь зарсан ч хүрэхээргүй тийм их зардал чирэгдлээр хурлаа хийнэ гэдэг бол том бүлэглэлийн гар хөлийн зүүрт оржээ гэдгийг илчилсэн гэж би бодож байна. Зан аашийн хувьд ч эвдэрсэн. Чуулган дээр хүн болгон руу шахуу үсчсэн, бардам болчихсон. Ах захаа ч мэдэхээ больсон. Хурцын хонины хонхорт явж байна гээд иргэний нийгэмд хамт явсан хүнээрээ хэлүүлж л байсан. Хүний мөс чанараа л таниулж байна. Бидний хувьд бууриа сахиад цөөхүүлээ үлддэг. Гэхдээ дэмжигчийн тоо өссөн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гэхэд зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт 50 мянган санал авсан.

 

–Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж манай сэтгүүл зүйн салбарын хүн байсан. Зохиолчдын хороо, соёл утга зохиолын салбараас Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хоёр хүн аль аль нь намын дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Та аль алинтай нь хамт ажиллаж байсан. Энэ хоёр хүнийг хэн гэж хардаг вэ, ямар ялгаа байна?

 

-Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Улаан-Од сонины сурвалжлагч болоод манай ээжийг холбооны ангид станцын дарга хийдэг байхад анхны ярилцлагаа авч байсан сонин түүх байдаг. Дараа нь бидний амьдардаг Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Хувь хүний нь хувьд бол би шүүмжлэлтэй ханддаг. Хүн нь өөрөө их хонзонтой. Хорхойтой араандаа зуучихдаг гэх юм уу. Би бол дөрвөн жил энэ хүнийг шүүмжилсэн. Тэр хүн ч надад дургүй л байх. Өнөөдөр ч намайг шалгаад байгаагийн ард энэ хүнийг зогсож байгаа гэж би харддаг. Уг нь бол Ардчилсан нам, ард түмэн гайхамшигтай боломжийг энэ хүнд өгсөн. Төрийн өндөр сэнтийд түүнийг залсан. Харамсалтай нь энэ хүн маш сайн ярьсан. Н.Энхбаяр гэдэг хүнийг сайныг нь хэлэх юм бол хэлснээ хийдэг л хүн. Нэг нь сайн ярина. Нэг нь хийнэ. Ийм л зөрүүтэй. Дээр нь Н.Энхбаяр даргын хувьд бол будда шүтдэг, философилог, гэгээрсэн хүн. Хүний үгийг бүх талаар нь сонсоно, итгэнэ. Ц.Элбэгдорж бол хүнд угаасаа итгэдэггүй хүн. Харин ч ашигч хүн. Товчхондоо ийм л байна.

 

–Н.Энхбаяр гэж хүнийг улс төрд оруулж болохгүй гэсэн даалгавар байх шиг байгаа юм?

 

-Энэ хүнээс их айж байна. Өөртэйгөө адилхан санаж байна. Өөрөө муу юм хийж байсан учраас намайг бас тэгчихнэ гэж тэр хүмүүс айж байх шиг. Тэгтэл Н.Энхбаяр гэдэг хүн нь тийм санаа огт өвөрлөөгүй байдаг. Нөгөө нь энэ хүн дээшээ гарчихвал өс хонзон, хариугаа авна гэж түгшээд байдаг. Ийм л байдал үүссэн. Улс орны хөгжил, ард түмний сайн сайхны төлөө бодлого боловсруулаад л тэр хүн явж байна. Тэр боломжийг нь битгий хаагаад байгаач. Эсвэл хамтраад ажиллаач гэж хэлмээр байна.

 

-2020 оныг ингэхэд Та хэрхэн яаж харж байна?

 

-Өнөөгийн 65-ын бүдүүн бүлэг энэ чигээрээ сонгуульд орьё гэж саная. Маш их бухимдалтай ард иргэд тосч байна. МАН амласандаа хүрсэнгүй. Иргэдийн амьдрал дээшилсэнгүй. Давуу талаа ашиглаж чадахгүй нь. Эдийн засгийн таатай орчин бий болсон. Сөрөг хүчингүй гэж хэлж болно. Ийм улс төр, эдийн засгийн таатай орчныг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Амлалт талаар болсон. Нам нь үзэл бодлын зөрчилтэй хүмүүсийн нэгдэл болсон учраас эрх мэдлийн төлөө нэгнийгээ унагаах асуудал зайлшгүй гарч байна гэдгийг харж байна. Тэгэхээр 2020 оны сонгууль зөвшилцлийн буюу аль аль нам хэт олонх болохгүй болов уу гэж харж, төсөөлж байна.

 

–Төрд бүх юм байна, хууль, татвар, цагдаа гээд. Хоёр зүйл л хараат бус байх ёстой. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Энэ их алдагдсан. Хоёрдугаарт, шүүх. Энэ ч бас алдагдсан. Энэ хоёр л зөв тийшээ харж байж зөв гольдролдоо орох юм биш үү?

 

-Таны хэлдэг зөв. Хараат бусаар ажиллаж чадах юм бол өнөөдөр эрх баригчид 65 байна уу, зөвшилцлийн парламент байна уу хэнд ч хамааралгүй. Алдаатай, хууль зөрчсөн тохиолдолд төр төмөр нүүрийг үзүүлдэг, хариуцлага тооцдог байх учиртай. Хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн улстөрчдөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг бол ард түмэн тархиа угаалгалгүйгээр зөв сонголт хийдэг болно. Хариуцлага хэн тооцдог вэ гэхээр ард түмэн. Гэтэл ард түмний энэ эрхийг булааж авчихаад байна. Хэвлэлээр тархийг нь угаачихаад сонгуулиар мөнгө тарааж байна. Энэ нь өөрөө засгийн эрхийг хууль бусаар авах тал руугаа явж байгаагийн илрэл. Энэ хоёр байгууллага хүний эрхийг хангаж гэмээнэ эрх баригчид, төрийнхөн хазаарлагдаж, ташуурдуулах ёстой. Тийм зөв, шударга нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө иргэд, сэтгүүлчид нэгдэх ёстой л гэж би харж байна. Эх сурвалж:

 

 

 

“Зууны мэдээ” сонин

Ц.ЭНХБАТ

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Доорх сэтгэгдлийг нэг л сэтгэцийн өвчтэй хүн бичсэн байна.
2018-09-22
James:
Obooooo bogstei ymaaaa, oriluulhiiiiiiiiiimsan. Yaaaaanaaaaa
2018-09-21
zochin:
haha
2018-09-21
haha
2018-09-21
Bayanselenged:
alt erdeneer goyood ch alzan maig chini heweeree, awilga hahuuli awaad ch awah shunal chini daragdahgui gej !
2018-09-21
хандаа:
Beren gedeg conpany ni gazriin hariltsaa geodezi zurag zuin gazriin darga baisan A.Khurelshagaigiin company um. Ter ued said ni bsan bolohoor buren undesleltei
2018-09-21
Энхбаяр:
Баянсэлэнгэ гэж балай авгай хол очиж хуц оо
2018-09-21
Hha
2018-09-21
НӨГӨӨ ДОЛООН БУУДЛЫН ХУЖАА САМГАН ЧИНЬ БҮР ӨНГӨ ОРОО ЮУ ДАА САЯ ШОРОНД НЬ СУУЛГАХГҮЙ БҮР ДАВРУУЛЖЧЭЭ
2018-09-21
хэн ч биш:
Энэ авгай монголын төрд юу хийсэн юм?, хулгай л хийсэн байх тэр үед ч тэр , одоо ч тэр хэн ч биш үү дээ? өрөвдмөөр амьтан
2018-09-21
Зочин:
Ялтан Баянсэлэнгэ юу юу гэнэ вэ ха ха тэрбумыг яаж шааснаа яриж байгаа юм уу
2018-09-21
Зочин:
Ялтан Баянсэлэнгэ юу юу гэнэ вэ ха ха тэрбумыг яаж шааснаа яриж байгаа юм уу
2018-09-21
Зочин:
Ялтан Баянсэлэнгэ юу юу гэнэ вэ ха ха тэрбумыг яаж шааснаа яриж байгаа юм уу
2018-09-21
Зочин:
Ялтан Баянсэлэнгэ юу юу гэнэ вэ ха ха тэрбумыг яаж шааснаа яриж байгаа юм уу
2018-09-21
Зочин:
Ялтан Баянсэлэнгэ юу юу гэнэ вэ ха ха тэрбумыг яаж шааснаа яриж байгаа юм уу
2018-09-21
zochin:
elbegdorj richino ardiin khuvisgaliin udirdagchdiig khelmegduulj elbegdorj Mongolchuudiig khelmegduulekh shiv dee
2018-09-21
Энэ галзуу эмээ Монголын улс терийг хамгийн доод хэмжээнд аваачсан гэмт хэрэгтэн. Баянсэлэнгэ 2 тэрбумыг идээд гэс буруутай нь тогтоогдоод 9 сая тегрегеер торгуулдаг хегийн. Терд дахиж бvv ойртоорой, Н.Энхбаярын эмээ гуай.
2018-09-21
Zov:
Mundag emegtei shyy,Amjilt
2018-09-21
dsn:
ene hun turiin togtoltsoonii talaar zuv helj bn , Enhbat ushuu nariin irgeded zuv oilgolt uguh taliin asuult ih tavih bsn yum gej sanagdlaa ,delhiid hamgiin shudraga n shuuh bh yostoi gedgiig shuuhiin zarim erh darhtan oilgohgui ,oilgosonch baritsnaasaa salj chadahgui bgaa uchiraas ard irged ,uls niigemd ih hor hohirol uchirch bn!
2018-09-21
өнөөдөр бороо цас орохын болуу ямар гутал өмснөө
2018-09-21
zochin:
haha
haha
Hha
zochin:
Enhbayar darga gd yamar aimaar pyaldaga um be
2018-09-21
ХӨДӨӨНИЙ ХӨӨСӨН МАНТУУД:
ЯАСАН ЧИ УНТААД ХАРИУД НЬ ЮМ НЭХСИЙМҮҮ
2018-09-21
!!!:
Tamhichin soongo hooloi gargachihaad chi gudmand laaz oshigloj yawaad neg yum azaar gishuun bolood bas bolooguiee Said bolchihson chi busdiig shuumjilhee bolichihwol yasiin aan !!!
2018-09-21