Израйль: Оросын “Ил 20” онгоцны осолд бид буруугүй
2018-09-21

Газар дундын тэнгист нислэг үйлдэж байхдаа Сирийн пуужингийн цохилтод өртөж, сүйрсэн Оросын “Ил 20” онгоцны хариуцлагыг Израйлийн тал хүлээх ёстой хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдээд буй юм. Ослоор ОХУ-ын 15 цэргийн албан хаагч амь үрэгдсэн билээ.

 

 

Ерөнхийлөгч энэ долоо хоногийн эхээр “Ил 20 онгоц золгүй байдлаар осолдсон. Гэхдээ ослын хариуцлагыг Сири бус Израйль хүлээнэ” гэж хэлжээ.

 

Учир нь Израйлийн дөрвөн сөнөөгч онгоц гэнэт довтолж, улмаар Сирийн тал аргагүйн эрхэнд гал нээсэн гэнэ.

 

Тэгвэл ОХУ, Сири болон Израйлийн дунд өрнөөд буй маргааныг эцэслэх зорилгоор Израйлийн агаарын хүчний ерөнхий командлагч, хошууч генерал Амикан Норкин өчигдөр Москва хотноо хүрэлцэн ирсэн талаар “www.sputniknews.com” сайт мэдээллээ.

 

Ерөнхий командлагч “Ил 20” онгоцыг Сирийн армийнхан устгасан. Гэтэл уг осолд биднийг буруутгах нь хууль бус” гэж мэдэгдэв.

 

“Ил 20” ослын дараахан Израйлийн Ерөнхийлөгч Бенжамин Нетаньяху Кремлийн тэргүүнтэй утсаар холбогдон, эмгэнэл илэрхийлж, хоёр улсын харилцаанд сэв суухаас болгоомжилж буйгаа илэрхийлжээ.

 

Тэрбээр “Ослын буруутан бол Сири улс. Бид ард түмнээ хамгаалахын тулд хариу гал нээсэн. Ираны тал Сирид цохилт өгөхөөр санаархсан. Тэд Хезболлах  террорист бүлэглэлийг зэвсэглэж байгаа” гэж хэлсэн аж.

 

Израйлийн армийнхан зөвхөн Сири дэх Ираны байгууламжуудад агаараас цохилт өгсөн гэж тайлбарлав.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин
zalijin.:
Zalihai juuduud iim l uls. Oros gesen uuniig tsootsoh yostoi baisan yum.
2018-09-21
ali ert oorsdoon uzeed busdaar gerch garguulah gez oroldoz buini ene dee
2018-09-21
zochin:
orosoos aij dagjin chichirch bnda huurhiis
2018-09-21