БАКУ-2018: М.Уранцэцэг тавдугаар байрт орлоо
2018-09-21

Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн эрэгтэйчүүдийн XXXII & эмэгтэйчүүдийн XXIII тэмцээн Aзербайжан улсын нийслэл Баку хотноо өчигдөр эхэллээ. Тэмцээний 60 кг-ын жинд эрэгтэй 68 жүдоч зодоглосоноос Баяраагийн Амартүвшин эхний тойрогт хийлж, удаах барилдаанд Азербайжаны Орхан Сафаровт 3 минут 08 секундэд цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүлэв.

 

 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 43 жүдоч зодоглосоноос МУГТ М.Уранцэцэг тавдугаар байрт орлоо. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараалсан гурван барилдаандаа Узбек, Куба, Португалийн бөхчүүдийг хугацанаас нь өмнө цэвэр ялсан билээ. Хагас шигшээд Японы Т.Фүнатай барилдан үнэлгээ илүү явсан ч 17 секундын өмнө гурав дахиа торгуулж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Хүрэл медалийн төлөө Г.Отгонцэцэгтэй барилдсан боловч мөн л гурав торгуулан медальгүй хоцорлоо.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ бол цэвэр сургалт дасгажуулагчийн буруу гол тэмцээндээ тамирчидаа формд оруулж чадаагүй бна,бэлтгэл сургалтаа өөрчлөх хэрэгтэй ажиллах чадвар биеийн ерөнхий хөгжил хол хоцорсон бна хүчний бэлтгэлийн чиглэл буруу фитнес талруугаа хэлбиисэн жүдод чиглэсэн бэлтгэл байхгүй бна хурдны чанар дутуу бна
2018-09-22
ахмад жүдоч:
Манай жүдо бөхийн сургалт энэ жил муу байна.сая азийн наадмаар тийм сайн байж чадаагүй одоо энэ удаагын дэлхийн аваргад мөн адил хэдэн гайгүй нь нас нь яваад залуу үе нь шалны алчуур болж байна шүү.
2018-09-21
өөрөө оочсон хүүхэд уйлдаггүй юмаа. барьцгүй доошоо хараад худлаа унахаар чинь хасах нь аргагүй шүү дээ. уг нь энэ жил түрүүлчих болов уу гэж бодож байсан юм.
2018-09-21
дэмжигч:
сэтгэл зүйн бэлтгэл огт бхгүй бнлээ! дандаа очих мэхээр ялдаг болоод ч тэрүү шүүгчид их дургүй бхшиг санагдсан! ялж яваад ялагдана гэдэг аварга болох хүнд бж боломгүй! хурдан сэргэлэн ухаалаг мэх дутагдаж бнлээ!
2018-09-21