Зүүнээс болж олон тонн гүзээлзгэнэ ХОГ боллоо
2018-9-21

Австралийн зах, худалдааны төвүүдээр зарагдаж буй гүзээлзгэнэ жимсэнд зүү нуусан хорлон сүйтгэх ажиллагаанаас болж худалдаачид ихээхэн хохирол амслаа. Зүүтэй гүзээлзгэнэ худалдан авсан 100 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс болж, эрх баригчид уг асуудалд гол анхаарлаа хандуулах болсон юм.

 

 

Эрх баригчид иргэдийнхээ амь насыг хамгаалах зорилгоор зарагдаж буй олон тонн гүзээлзгэнийг эргүүлэн татаж, устгалд оруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Хэдэн тонн жимсийг устгалд оруулсан нь НУУЦ байна.

 

Гүзээлзгэнэ жимсний эх нутаг гэгддэг Австралийн Кийслэнд мужийн тариаланчид зүүнээс болж АЖИЛГҮЙ болоод буй. Эрх баригчид тариалан эрхлэгчдэд санхүүгийн туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн ба тэдэнд туслахыг ард түмэндээ уриалжээ.

 

Мөн жимсэнд зүү нууж, улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн этгээдийн талаарх мэдээлийг өгсөн иргэнд 70,000 ам.доллар өгөхөө амласан юм. Мөн Ерөнхий сайд хэрэгтэн баригдвал шууд яллахаа мэдэгджээ.

 

Гүзээлзгэнээс гадна зарагдаж буй алимнаас зүү илэрсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Гэхдээ уг асуудлаар албаныхан тайлбар хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин