АШУҮИС-ийн эмнэлэг 2019 оны долоодугаар сараас иргэдэд үйлчилнэ
2018-09-21

Засгийн газрын 2013 оны тогтоолоор Монгол Улсад анх удаа их сургуулийн дэргэд эмнэлэг байгуулахаар болсон билээ. Энэ дагуу АШУҮИС-ийн дэргэд Монгол-Японы сургалтын эмнэлэг баригдаж байна. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тус эмнэлэг нь үндэсний хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах аж. Жилдээ 180 гаруй мянган хүнд үйлчилж, 2300-аад мэс ажилбар хийх, 4300 өвчтнийг хэвтүүлэн эмчлэх, өдөрт 600 хүнд амбултороор үйлчлэх хүчин чадалтай байна гэдгийг АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлж байна.  Япон улсын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдох эмнэлэгт 300 гаруй эмч, багш, 150 резидент ажиллана.

 

Эмнэлгийн барилга 2019 оны наймдугаар сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байсан бөгөөд хоёр тал ярилцаад хугацааг наашлуулахаар болсон байна. Ингэхдээ барилгын ажлыг 2019 оны эхний улиралд багтаан дуусгаж, долоодугаар сараас  эмнэлгээ нээн, иргэдэд үйлчлэх зорилтыг тавьжээ.

 

 

Тус эмнэлгийг Япон улсын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулж буй юм. Тиймээс тус эмнэлэг Япон эмнэлгийн стандарттай байна гэдгийг ЖАЙКА-гийн төлөөлөгч хэлж байна.

 

Одоогоор ажиллах хүчний 40 хувийг сонгож, сургалтанд хамруулж байгаа аж.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин