Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

 

Уг төслийн  хамтарсан зохицуулах  хорооны зургадугаар хуралдаан  өнөөдөр ОБЕГ-т болж байна.

 

 

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр,  “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын  орлогч дарга Эрико Тамүра нарын албаны хүмүүс оролцлоо.

 

 

Хурлын үеэр төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулах юм.

 

 Уг төслийн хүрээнд Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд суурилуулах газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрх тоног төхөөрөмжийг суурилуулах хуваарь, Нийслэл болон Завхан аймагт олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролын сургалт явагдсан хороо, сумдын талаар хэлэлцэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин