Вьетнамын Ерөнхийлөгч өнөөдөр таалал төгсчээ
2018-09-21

Вьетнам улсын Ерөнхийлөгч Чан Дай Куан өнөөдөр 61 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн талаар тус улсын төрийн мэдлийн агентлаг дамжууллаа. 

 

 

“Тэрээр өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ны 10.05 цагт цэргийн эмнэлэгт өвчний улмаас нас барсан” хэмээн тус агентлаг уламжлав.

 

Ерөнхийлөгч хүнд өвчин тусч, сүүлийн хэдэн сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Гэхдээ албаныхан Ерөнхийлөгчийг яг ямар өвчин туссан гэдгийг нийтэд мэдэгдээгүй юм.

 

2016 оны дөрөвдүгээр сард Чан Дай Куан Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон түүхтэй.

 

Тус улсад Ерөнхийлөгчийн албан тушаал бэлгэдлийн чанартай юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ФФФФФ:
Нуугаад яахнав дээ мэдээж хорт хавдар л байгаа. Бусад өвчний тухайд бол эмчлэгдэх боломжтой.
2018-09-21