Энхийг сахиулагчдыг шагналаа
2018-09-24

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар өнөөдөр /2018.09.24/ Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа Нэгдсэн Үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн VII ээлжийн бие бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөн амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн 11 алба хаагчийг хүлээн авч уулзав. 

 


Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар алба хаагчдад хандаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан томоохон ажил, арга хэмжээнийн талаар мэдээлэл өгч, үүрэг гүйцэтгэх хугацаандаа сурч мэдсэн зүйлээ ажил, амьдралдаа хэрэгжүүлэн сахилга хариуцлагатай ажиллахыг захилаа. 

 


Мөн үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар "Албаны төлөө-II"-р зэргийн тэмдгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн гадна хамгаалалтын офицер, дэслэгч О.Найданпүрэв, "Хүндэт ажилтан" тэмдгээр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Лхагвасүрэн, "Албаны төлөө-III"-р зэргийн тэмдгээр 441 дүгээр нээлттэй хорих ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Жасрай, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын жолооч, ахлагч Д.Цэвээн-Очир, 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Одгэрэл, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Э.Батням, 433 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Амарсайхан, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн тооцооны нягтлан бодогч, дэслэгч Ш.Хишигбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч С.Ганбаяр, Д.Тогтохжаргал, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч М.Ичинноров нарыг шагнаж, урамшуулав.

 

Эх сурвалж: ШШГЕГ

Shuud.mn
Сонин хачин
Аль ч албаных бай Монгол цэрэг л бол Монгол цэрэг.Монгол цэргийн сүлд хийморь дээшээ байг.
2018-09-25
Зочин:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төрийн цэргийн байгууллага мөн юм уу? Олон улсын НҮБ-ын ажиллагаанд оролцох шаардлагатай юу бодох асуудал.
2018-09-24