Хөдөөгийн эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцлаа
2018-09-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тархи судлал-XXI зуун” Нобелын шагналтны анхдугаар олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирсэн Швейцарын хүйсийн тэгш эрхийн Үндэсний хорооны дарга Кристин Магистретт Навелийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд түүнийг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ш.Батцэцэг, Дэлхийн тархи судлалын байгууллагын гүйцэтгэх захирал Стефани Дела Рошефүкоү, Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли нар оролцов.

 

Уулзалтаар талууд Швейцарын Хүний хөгжлийн олон улсын сангийн үйл ажиллагааны асуудлаар ярилцаж, Монгол Улс дахь хүний эрх, тулгамдсан асуудлаар санал солилцсон юм.

 

Тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүдийн орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, боловсролын үйлчилгээ, орон нутгийн иргэдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зэрэг асуудал тулгамдаж буйг онцолж, ярилцсан асуудлын хүрээнд талууд хамтран ажиллах бүрэн боломжтой гэж дүгнэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин