"Дэлхийн туул ба Жангар" олон улсын наадам болов
2018-09-24

“Дэлхийн тууль ба Жангар” сэдэвт олон улсын наадмыг  энэ сарын  21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.  Уг наадмыг Жангар судлал төрийн бус байгууллага  БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулжээ.


Энэхүү наадамд 10 улсын 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, “Жангар” туулийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, туулиар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн байна. 


Уг наадмын үеэр Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын эрдэмтдийн хамтран бэлтгэсэн "Жангар товч лавлах толь", “Жангар-2017” олон улсын эрдэм шинжилгээний хээрийн судалгааны тайлан, мөн түүхч, зохиолч Д.Суръяагийн "Жангар тууль" зэрэг номуудыг танилцуулж олон нийтийн хүртээл болгожээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
esh enkhee mini tuuli geed zuulnii temdegtey bichchikheji chadakhguy yu?mongol khelnii medlegee deeshluul
2018-09-25
ZOCHIN:
TCAGAAN ZAM IREE YU...
2018-09-24