Азербайжаны “Улсын газрын тосны сан”-гийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-09-26

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын бие даасан баялгийн сан болох Улсын газрын тосны сан (СОФАЗ)-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

 

1999 онд байгуулагдсан Азербайжаны Улсын газрын тосны сан нь нефть, байгалийн хийн салбараас олсон орлогыг төвлөрүүлж, ирээдүйд үр ашигтайгаар зарцуулах зохицуулалтыг хийх үндсэн үүрэгтэй юм байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг сангийн Гүйцэтгэх захирал Шахмар Мовсумов хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

 

Ноён Шахмар Мовсумовын танилцуулснаар сан нь байгалийн баялгаас олсон орлогыг уг санд төвлөрүүлж, зарцуулалтыг ил тод байлгадаг байна. Мөн тэрбээр “…Монгол Улс асар их байгалийн баялагтай учраас энэ төрлийн сан байгуулах зайлшгүй шаардлагатай…” хэмээн зөвлөөд үйл ажиллагааныхаа туршлагыг хуваалцах бүрэн боломжтой гэсэн юм.

Мөн тус улс “Зууны” гэж нэрлэгдэх гэрээг амжилттай хийснээр байгалийн баялаг олборлогч болоод хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа цэвэр ашгаас 25 хувийн, Засгийн газар 75 хувийн орлого авдаг тогтолцоог бүрдүүлжээ.

Эх сурвалж:president.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ улс 75% ийг авах гэрээ хийж чадсан байхад МАНАЙ ЭРГҮҮ НАРЫН ОЮУ ТОЛГОЙТОЙ хийсэн гэрээг ХАРДАА
2018-09-26