Нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт боллоо
2018-09-26

2018 оны 09-р сарын 21-22 ны өдрүүдэд Баруун болон Говийн бүсийн Сум, баг, сургуулийн нийгмийн ажилтнуудад “Эрх зүйн шинэчлэл ба Нийгмийн ажлын үйлчилгээ” сэдэвт чадваржуулах сургалтыг зохион байгууллаа. ХНХЯ, ГБХЗХГ-ын ССМТ хамтран зохион байгуулж СЭМҮТ, ХЭҮК, МУИС, МУБИС, ШУТИС зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтан багш нартай хамтран  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиуд, түүнийг даган гарсан дүрэм, журмыг хэрэгжүүлэх”  ажилд дэмжлэг үзүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Нийгмийн ажлын үйлчилгээ, Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхэдтэй ажиллах аргазүй, Хүний эрхийн суурь ойлголт, Хүн худалдаалах гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө.Говийн бүсийн сургалтыг Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгуудын сургуулийн болон багийн 60 нийгмийн ажилтан хамтруулж Дорноговь аймагт амжилттай зохион байгуулсан.

 Баруун бүсийн  сургалтыг Ховд аймагт зохион байгуулж Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын сургууль, баг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 58  нийгмийн ажилтан хамрагдаж  нийт  118 нийгмийн ажилтаноролцов. Дараагийн бүсийн сургалт Хэнтий, Арханхангай, Дархан-уул аймгуудад үргэлжилнэ. Сургалтын үр дүнд  мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх аргазүйн мэдлэг нэмэгдэж гэр бүл, хүүхдийг эрсдлээс хамгаалах, хүний эрх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аргазүйн мэдлэг авч нэгдсэн мэдээлэлтэй болсон.  Мөн оролцогчдод зориулан шинээр боловсруулсан  “Нийгмийн ажлын үйлчилгээ ба сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт  гарын авлага шинээр боловсруулан түгээж, сертификат гардуулав.       

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар  

Shuud.mn
Сонин хачин
НИЙГМИЙН АЖИЛТАН:
ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЮМ. БААХАН МӨНГӨ ҮРЭЭД ХУДЛАА БААХАН ГАДНЫ ЖИШЭЭ ДУРЬДАНА. ТЭГЭЭД ТА НАРЫГ СУРГАЛАА, ОДОО АЖИЛ ГЭЖ СОЛИОРНО. АЖИЛЛАХ ЯМАР Ч БОЛОМЖ, ОРЧИН, ТӨСӨВ БАЙХГҮЙ. ИХЭНХ НИЙГМИЙН АИЖЛТНУУД НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД, БҮХ ЗАВААН АЖИЛД НЬ ЗУУРАЛДАНА, НЭР ХҮНДГҮЙ, АРХИЧИН, СОГТУУ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЭД... УНААНЫ МӨНГӨГҮЙ, ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ, АСУУДЛЫГ НЬ ТАВИХААР ШҮҮХ ГЭР БҮЛИЙГ НЬ ЦУЦАЛДАГ. ТЭГЭХЭЭР НЬ НӨГӨӨДҮҮЛ НЬ ЧИ МИНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОЛОО, ЧАМАЙГ АЛНА ГЭДЭГ. ХУДЛАА ЦААС ЦООХОРЛОЖ, 2-3 ӨДӨР ГАДНА ДОТНЫ ХАЛТАР ХУЛТАР ОРЧУУЛСАН ЖИШЭЭГЭЭР ЯАХ ЮМ БЭ. ОДОО ТЭГЭЭД ЯГ ЭНЭ ГАЛЗУУ СОЛИОТОЙ, МЭДРЭЛ МУУТАЙ ХҮМҮҮСТЭЙ НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ АЖИЛ ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. ТЭДНИЙ АВДАГ ЦАЛИН, АЖИЛЛАДАГ ОРЧИН, ӨРӨӨ, ТАСАЛГАА ГЭЭД ҮЗ Л ДЭЭ. БИТГИЙ ХУДЛАА СОЛИОРЦГОО... АВИЛГАЧИД АА. ЭХЛЭЭД ТА НАР ТЭР ГЭМТ ХЭРЭГ, ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛ ГЭСЭН ДАРГА НАРЫН ЦУГЛУУЛГА, ТОМ ТӨСВӨӨ ИЙШЭЭ ӨГ, ТЭГЖ БАЙЖ ОЛОН ЮМ ДОНГОДОЦГОО...
2018-09-26