“Michael Kors” компани “Versace”-ийг өөртөө нэгтгэлээ
2018-09-26

Дэлхийн алдарт брэнд хувцасны “Versace” компани зарагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг компанийг АНУ-ын бэлэн хувцас, гоёл чимэглэлийн “Michael Kors” компани 2.1 тэрбум ам.доллараар худалдан авчээ. “Michael Kors”-ийн эзэн Жон Идол “Донателла Версаче бүтээлч алсын харааг үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдлээ.

 

Донателла Версаче 1997 оноос хойш компаниа тэргүүлж буй юм.

 

“Versace” брэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баячуудын гол гангараа билээ. Харин “Michael Kors” тус брэндийг бодвол харьцангуй хямд бараа бүтээгдэхүүн худалдан, борлуулдаг.

 

“Versace”-ийн гар цүнхнүүдийг зарагдах эхний дүн 2, 000 ам.доллараар эхэлдэг бол “Michael Kors”-ийн цүнхнүүд 10 дахин хямдхан үнээр зарагддаг. 

 

Олон сая хэрэглэгчидтэй компанийг өөртөө нэгтгээд буй “Michael Kors” компани албан ёсны нэрээ “Capri Holdings” болгон өөрчилж, шинэхэн бараа бүтээгдэхүүнээ ирэх оноос зах зээлд худалдахаар төлөвлөжээ.

 

Мөн “Versace” брэнд дэлгүүрийн тоог 200-300 нэмэгдүүлэхээр болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
одоо өндөр үнэтэй брендүүд борлуулалт байхгүй дампуурч байнадаа
2018-09-26