Британийн тэрбумтан эрийг эхнэрийх нь хамт хөнөөжээ
2018-09-26

Британийн тэрбумтан Алан Хогг тайланд эхнэрийнхээ хамтаар амиа алдсан байдалтай олдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тайландын Пхрэ хотын захаас хосын цогцсыг олсон байна. Хогг эхнэр Нод Суддены хамтаар өнгөрсөн долоо хоногт сураггүй алга болжээ.

 

Эдинбургээс ирсэн Хоггийг буудан хөнөөсөн бол Нодын толгой тус газар руу нь төмөр зүйлээр цохиж, аминд нь хүрчээ.

 

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан гурван этгээдийг баривчилсан аж. Тэднийг Нодын ахын захиалгаар тэрбумтан эрийг эхнэрийнх нь хамт хөнөөсөн хэмээн буруутгажээ.

 

“Гэр бүл дотрох эд хөрөнгийн маргаан хэрэг гарах шалтгаан болсон” гэж цагдаагийн командлагч Манас Кердсухо мэдэгдлээ.

 

Тэрбумтан эр хэдэн жилийн өмнө Тайландад суурьшиж, соёл амралтын хүрээлэн болон тансаг зэрэглэлийн цэнгээний газрын бизнес эрхлэх болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин