Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулна
2018-09-26

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл, 9 дүүрэгт хэрэгжүүлсэн Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа, түүнд зарцуулагдсан төсөвт тайлан хэлэлцүүлгийг Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын танхимд нээлттэй хэлэлцлээ.

 

Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга С.Амарсайхан болон НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал гишүүд Ц.Одонтунгалаг, М.Эрдэнэтуяа нар мөн НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийгмийн хөгжлийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чингүүнжав, ЗГХА-ГБХЗХГ-ын санхүү хэлтсийн ахлах эдийн засагч Мөнхболор нар оролцож Нийслэл дүүрэгт хэрэгжсэн 1-09 сар хүртэлх хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг сонсож санал дүгнэлтээ хэлэлцлээ.

 

Тайлангаас харахад 2018 оноос хүүхдийн хөгжил хамгааллын зардал олгогдож эхэлсэнтэй холбоотойгоор дүүрэг бүрт төсөв хуваарилагдаж, түүний хүрээнд хүүхдэд чиглэсэн ажил үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдсэн ба илүү хүүхдийн хөгжлийн ажлууд, мөн хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийллээс  урьдчилан сэргийлэх чиглэлд төсөв илүү зарцуулагдсан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ өмнөх оныхоос 20-30 хувиар нэмэгдсэн, иргэд олон нийт, эцэг эхийн оролцоо сайжирсан зэрэг үр дүнгүүд гарсан байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин