Нийслэлийн хүн амын ундын усны чанар, аюулгүй байдлын талаар хэлэлцэв
2018-09-26

Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар салбар дундын хэлэлцүүлгийг МХЕГ-аас зохион байгууллаа.

 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний хөтөлбөрүүд болон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, иргэдээс ирүүлж буй гомдол мэдээллийн талаар ярилцаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тодорхойлох зорилгоор энэхүү хэлэлцүүлэг зохиогдож байна.

 

Хэлэлцүүлэгт холбогдох яамд, УСУГ, НЗАА, ОСНААУГ, СӨХ болон Мэргэжлийн хяналтын чиглэл хариуцсан улсын байцаагчид оролцон тулгамдаж буй асуудлуудаа хөндөн ярилцлаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төвлөрсөн ус хангамжийн чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийхэд ерөнхий хатуулаг, эрдсийн хэмжээ стандартаас хэтрээгүй, нянгийн бохирдлын түвшин өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй гарчээ. Хяналт шинжилгээний явцад ус хангамжийн эх үүсвэрүүдийн энгийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчил нийтлэг илэрчээ. Ундны усан дахь төмрийн агууламж төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус, хэрэглэгчид хүрч байгаа усанд стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч орон сууцны оршин суугчдаас зэвтэй ус ирж байгаа тухай гомдол, мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллага, УСУГ-т ирж байгаа нь түгээх шугамын материалын чанар, насжилт, бохирдолтой холбоотой аж.

 

Хэлэлцүүлгээс гарсан саналыг холбогдох яам, газруудад хүргүүлэхээр болов.

Эх сурвалж:МХЕГ

Shuud.mn
Сонин хачин