Оросын тагнуулынхан “Пусси Риот”-ийн дэмжигчийг хордуулсан уу
2018-09-27

ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэхэд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын үеэр цагдаагийн дүрэмт хувцас өмссөн дөрвөн хүн талбайд гарч ирцгээж, тоглолтыг хэсэг хугацаанд үймүүлсэн.

 

 

Тэд Оросын “Пусси Риот” хамтлагийн дэмжигчид байсан юм. Цагдаагийнхан тэднийг баривчилж, өндөр торгууль ноогдуулсан билээ.

 

Үймээн дэгдээсэн дэмжигчдийн нэг Петр Верцилов энэ сарын эхээр эмнэлэгт хүргэгдсэн талаар хэвлэлийнхэн мэдээлсэн. 

 

Петр Верциловын биеийн байдал тун муу байгаа бөгөөд химийн хортой бодисонд хордсон хэмээн эмч нар үзэж байна.

 

“Пусси Риот” хамтлагийнхан уг химийн халдлагын ард ОХУ-ын Тагнуулын байгууллага бий хэмээн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тагнуулынхан мэргэжлийн түвшинд ажиллаж, Петр Верциловыг хордуулсан. Өдрөөс өдөрт түүний биеийн байдал муудаж, ярих чадвараа алдаад байна” гэж мэдэгджээ.

 

Тэрбээр өчигдөр эмчилгээ хийлгэхээр Германы нийслэл Берлин хот руу ниссэн байна.

 

Петр Верцилов 2012 онд “Пусси Риот” хамтлагийн гишүүн Надежда Андреевна Толоконниковатай гэрлэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
шаал геэдээ
2018-09-28
Салааавч эргүү илжигээ
2018-09-27
Хужааагийн шээс:
хулмасанд Донтогч
2018-09-27
Zochin:
Vladolf putler garch irsenees hoish oros oron negl bish bolood bna. Kommunizm fashizmiin ueiin hargis balmad uls bolj huvirch bna da.zovloltiin hoinoos sonoh geed baigaa.ni todorhoi bolloo.
2018-09-27
Салааавч эргүү илжигээ
ХУЛМАСАНД ДОНТОГЧ:
ЮУ ГЭЖ ОРОСУУД ТИЙМ ЮМ ХИЙХ ЮМ.МАНАЙ ОРОСУУД ТИЙМ ХИЙХГҮЙ.ОРОС АХ НАР ЧИНЬ ИХ ӨРӨВЧ ЦАГААН СЭТГЭЛТЭЙ ХӨРШ ОРНУУДЫНХАА ТӨЛӨӨ ДАНДАА САЙН САЙХНЫ ХИЙДЭГ ЭНХ ТАЙВНЫ ЦАГААН ТАГТАА Ш ДЭЭ.
2018-09-27
Хужааагийн шээс:
хулмасанд Донтогч
Наад эргүүнүүд чинь өөрсдийгөө ч хордуулсан байж магадгүй гарууд шд. Бас ийм хогийн мэдээ орчуулж цаг заваа үрж яанаа, шууд.мн!
2018-09-27
шаал геэдээ