Өгзгөө гаргаж, зургаа авахуулсан залуусыг баривчилжээ
2018-09-27

Шри Ланкийн цагдаагийнхан хууль бус үйлдэл гаргасан 20-25 насны долоон залууг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Залуус ЮНЕСКО-гийн дурсгалт газруудын нэг Сигирия хад, ариун сүмийн урд өгзгөө гаргаж, зургаа даруулсан аж. Тэд мөн уг зургаа  фэйсбүүк нийгмийн сүлжээнд байршуулж, олныг дургүйцүүлжээ.

 

Цагдаагийнхан залуусыг санаатайгаар шашин, түүхийн дурсгалт байгууламжийг гутаан доромжилсон хэмээн буруутгав. 

 

 

Ерөнхий сайд Ранил Викремесингхе уг хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалт явуулахыг албаныханд үүрэг болгожээ.

 

Баригдсан этгээдүүд жуулчид эсэх нь тодорхойгүй байна. Дээрх зураг цахим ертөнцөд хурдацтай тархаж байгаа нь эрх баригчдын сэтгэлийг зовоох болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин