Блум, Кейти нэр эргэн НИЙЛЖЭЭ
2018-09-27

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум болон дуучин Кейти Перри ЦЭГ тавиад байсан хайрын харилцаагаа шинээр эхлүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хос өчигдөр “Monte-Carlo Gala” хүндэтгэлийн арга хэмжээнд хамтдаа оролцжээ. 2017 онд үерхэж, хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан хос энэ оны эхээр салцгаасан юм.

 

Тэд энэ хугацаанд нэг бус удаа эргэн нийлсэн ч удалгүй салцгаасан түүхтэй.

 

Гэхдээ хос өчигдөр нэг нэгнээсээ зайгаа барьсан, бага зэрэг хөндий байсан талаар хэвлэлийнхэн болон хамтдаа арга хэмжээнд оролцсон зочид ярьцгаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин