Цагдаагийн газрын дарга хутгалуулж, амиа алджээ
2018-09-28

Францын Родез хотын цагдаагийн газрын дарга Паскал Филое халдлагад өртөж, амиа алдсан талаар “www.independent.co.uk”  сайт мэдээллээ.

 

 

Түүнийг гурван удаа хэвлий тус газар нь хутгалсан гэнэ. Түргэн тусламжийнхан яаралтай тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн боловч Паскал Филое гурван цагийн дараа амьсгал хураажээ.

 

Уг халдлага өчигдөр орон нутгийн цагаар 10.00 цагийн орчимд гарсан гэнэ. Цагдаагийнхан хэргийн газраас холгүй нэгэн дэлгүүрээс гэмт этгээдийг баривчилжээ.

 

Мөн хотын даргын “аюулгүй байдал”-д санаа зовниж буйгаа цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

 

Родез хотын дарга Кристиан Тейседре “Паскал Филое гурван хүүхдийн эцэг. Үнэхээр харамсалтай зүйл болоо” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин