Хуурамч мэдээлэл тараасан гэгдэх Илон Маскийг шүүхэд өгчээ
2018-09-28

АНУ-ын тэрбумтан, цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч “Телса” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийг хөрөнгө оруулагчдад ХУУРАМЧ мэдээлэл тараасан хэмээн шүүхэд өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбумтан эрийг хувь хүн эсвэл байгууллага шүүхэд өгөөгүй гэнэ. Түүнийг АНУ-ын Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд өгч, "Илон Маск санаатайгаар хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл тарааж, төөрөгдүүлсэн” гэж буруутгажээ.

 

Тэрбээр өнгөрсөн сарын эхээр “Телса” компанийг хувьчлах төлөвлөгөөтэй, нэгж хувьцааны үнийг 420 ам.доллараар зах зээлээс худалдан авах боломжтой" хэмээн хувийн твиттер хуудастаа жиргэсэн аж.

 

АНУ-ын Санхүүгийн зохицуулах хороо “Илон Маск мөн Саудын Арабын баялгийн сангийн төлөөлөгчтэй уулзаж, хөрөнгө оруулалт авч, "Телса"-г хувьчлах хөрөнгө гаргуулахаар болсон хэмээн хуурамч мэдэгдэл тараасан. Гэхдээ бодит байдал дээр тэд зүгээр л “аман тохироо” хийсэн. Энэ мэтээр Илон Маск хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл түгээж, “Телса”-гийн ирээдүйн замд саад учрууллаа” гэж мэдэгдэв.

 

Шүүхэд дуудагдаад буй Маск “Би бүх зүйлийг ном журмын дагуу хийсэн. Үнэнч шударга байдал миний амьдралын хамгийн чухал зүйл. Би хэзээ ч худал ярих зэргээр хууль бус үйлдэл гаргаж байгаагүй. Үнэний төлөө эцсээ хүртэл тэмцэх болно” гэж хэлжээ.

 

Маск “Телса” компанийг хувьчлах сонирхолтой буйгаа гол шийдвэр гаргах Төлөөлөн удирдах зөвлөл болон гол хөрөнгө оруулагчдад танилцуулаагүй, бие даан шийдвэр гаргасан нь илчлэгджээ.

 

Хэрвээ шүүхээс Илон Маскыг буруутай гэж шийдвэрлэвэл тэрбээр “Телса” дахь байр сууриа алдаж, их хэмжээний торгууль төлөх юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ТЕСЛА гээч дээ
2018-09-28
kiki:
shiidwer n gartsan shude https://www.scribd.com/document/389617044/SEC-vs-MUSK#from_embed
2018-09-28
kiki:
*Tesla
2018-09-28