Жүдочид 18 медаль хүртжээ
2018-09-28

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн найман жингийн барилдаан өчигдөр болсон байна. Манай улсын 24 жүдоч хүч үзэж 5 алт, 7 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ. 

 

 


АЛТАН МЕДАЛЬ 


-46кг: Энхболдын Сүржавхлан
-50кг: Баянцагааны Нарандэлгэр 
-60кг: Даваадоржийн Булгантамир
-66кг: Ундармаагийн Шижирбаатар
+81кг: Баярцэнгэлийн Хүдэрчулуун


МӨНГӨН МЕДАЛЬ 


-46кг: Минжбадгарын Адьяабазар
-50кг: Өлзийбаярын Бямбасүрэн 
-55кг: Хоролсүрэнгийн Батцэнгэл 
-60кг: Төмөрхүүгийн Төрболд
-66кг: Ганбатын Эрх-Амар 
-73кг: Алтайбаатарын Өсөхжаргал 
+81кг: Гончигсүрэнгийн Батзориг 


ХҮРЭЛ МЕДАЛЬ 


-46кг: Дамбадаржаагийн Энхбилэг 
-50кг: Жавхлангийн Эрхэмбилэг
-60кг: Отгонбаярын Өсөхбаяр 
-73кг: Эрдэнэбатын Буянцагаан 
-81кг: Отгонбаатарын Золбаяр 
+81кг: Мандалын Бат-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
За сүртэй ш дээ, ДАШТ дээр яаж шал арчицгааж байгааг бүгд л харсан даа
2018-09-28